Түгээмэл асуулт хариулт
Төлбөрийн ямар хэрэгсэл байдаг вэ?
Qpay, картаар төлөх, дансаар шилжүүлэх боломжтой бөгөөд бид удахгүй MostMoney, Candy, Redpoint -оор төлбөр хийх боломжийг бий болгохоор ажиллаж байна.
Төлбөрөө зочид буудал/амралтын гарар очоод төлж болох уу?
Айхотел ХХК нь баталгаатай захиалга хийхийг зорьдог учир төлбөрийг зайлшгүй урьдчилан дансанд байршуулах шаардлагатай.
Танайхаар захиалбал нэмэлт төлбөр авдаг уу?
iHotel.mn нь хэрэглэгчдэд зочид буудал, амралтын газрын хамгийн хямд үнээр үйлчлэхийг зорьдог бөгөөд зочноос ямар нэгэн нэмэлт төлбөр авдаггүй болно.
Зочид буудал, амралтын газрын онцлог хэсгүүд үнэн үү?
Тухайн буудал, амралтын газраас өгсөн мэдээллийг бид байршуулдаг бөгөөд үнэн зөв, бодит байдлыг Буудал, амралтын газар хариуцахаар байгаа шүү.
Захиалгаа цуцлахад ямар нэгэн төлбөр авах уу?
Тухайн буудал, амралтын газраас хамааран журам нь ялгаатай байх ба та захиалга хийх үедээ тухай бүрд танилцуулагдах цуцлалтын журам, хоногтой сайтар танилцахыг зөвлөе.
Захиалгын мэдээллийг хаанаас харах вэ?
Таны э-мэйлд ирсэн захиалгын мэдээлэл рүү орж “Захиалгын хуудас руу очих” хэсгийг даран захиалгаа харах боломжтой
Бүртгүүлэхгүй захиалга хийж болох уу?
Болно. Та хүссэн амралтын газраа сонгон захиалах хэсэгт хувийн мэдээллээ оруулахад болно.
Яаж амралтын газар захиалах вэ?