Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

ХӨВСГӨЛ АЙМАГ “ХӨХ СУВД-2022” МӨСНИЙ БАЯР

2022-02-23
3422

Мөсний баяр гэж юу вэ? 

Хөх Сувд мөсний баяр нь Хөвсгөл аймаг дахь Хөвсгөл нуурын мөсөн дээр өвлийн улиралд зохион байгуулагддаг олон нийтийн үйл ажиллагаа юм.

Монголчууд Далай Ээж хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2000 онд Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан түүхтэй. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж өргөжин хөгжсөөр байна.

Мөсний баярын онцлог

Мөсний баярын үеэр гадаад, дотоодын жуулчдад зориулсан олон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тухайлбал мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай морьдын уралдаан, аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, Монголын уламжлалт бөөгийн зан үйл болох Далай ээжийн галын их тахилга зэрэг арга хэмжээнүүд болдог.

Харин гадаадын иргэд жуулчдад зориулан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, монгол дууг хэн сайн дуулах вэ?, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.

      

Хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ? 

2019 онд зохиогдсон "Хөх Сувд - 2019" арга хэмжээнд 3000 орчим тээврийн хэрэгсэл, 20000 орчим хүн оролцсон.

 Жил бүр зохион байгуулагддаг мөсний баяр нь Хөвсгөл нуурын мөсний зузаан зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас  2020, 2021 онд тус тус зохион байгуулагдаагүй байна. Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Хөх Сувд мөсний баяр нь гурван өдөр үргэлжлэн зохион байгуулагддаг.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуураа бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт байрлуулж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргаж зохион байгуулдаг байна.

Мөсний баярын хөтөлбөр

                                                                                   

                                                                          Эх сурвалж: Хөвсгөл Аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Мөсний баяр зохион байгуулах газар байршлын зураг

                                                                                  Эх сурвалж: Хөвсгөл Аймгийн Засаг Даргын Тамгын Газар

 Мөсний баярын өдрүүдэд ажиллах жуулчны баазуудын мэдээлэл

  1. АРТ 88 РЕСОРТ

Байгуулагдсан он: 2016

Гэр буудлын тоо: 10 гэр, мөн 10 урцтай

Байшин буудлын тоо: 16

Нийт орны тоо: 130

Холбогдох утас: 7727-9090, 88598888 

Захиалга өгөх холбоос:  Art 88 resort

Байршил: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутаг, Хөвсгөл далайн баруун эрэг, Хатгал тосгоноос 32 км зайд Хирвэстэгийн аманд үйл ажиллагаа явуулдаг. 

2. ХӨВСГӨЛ ЭКО ТУР

 

  1. Хөвсгөл Эко тур жуулчны бааз

Байгуулагдсан он: 2002

Нэг ээлжиндээ зочин хүлээн авах хүчин чадал: 100-150

Гэр буудлын тоо: 20

Байшин буудлын тоо: 5

Холбогдох утас: 7727-9090, 98389494 

Захиалга өгөх холбоос: Хөвсгөл Эко Тур

Байршил: "Хөвсгөл эко тур" жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 870 км, Мөрөн хотоос 102 км, Хатгал тосгоноос 6 километрт "Хүзүүвчийн шил" –ийн нутагт орших байгалийн үзэсгэлэн цогцолсон хэсэг болох ойн захаас Хөвсгөл нуурын эрэг дагуу байрладаг. 

  1. ХИРВЭСТЭГ 

Байгуулагдсан он: 2000

Гэр буудлын тоо: 25

Байшин буудлын тоо: 5

Зочин хүлээж авах хүчин чадал: 30

Холбогдох утас: 98500101, 99911969

Захиалга өгөх холбоос: Хирвэстэг жуулчны бааз

Байршил: Хирвэстэг жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвөөс 140 километрийн зайд, Хөвсгөл нуур Хатгал тосгоноос 40 километр зайд байрладаг.

  1. ХӨВСГӨЛ ДАЛАЙ

Байгуулагдсан он: 2002

Гэр буудлын тоо: 20

Байшин буудлын тоо:10 

Зочин хүлээж авах хүчин чадал: 100-150 хүн

Холбогдох утас: 7727-9090, 98114408

Захиалга өгөх холбоос: Хөвсгөл Далай

Байршил:  ‘’Монгол нуур ХХК’’ нь  Хөвсгөл нуурын баруун эрэг Доод модот булан гэдэг газарт “Хөвсгөл далай” жуулчны баазыг 18 дахь жилдээ ажиллуулж, гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна. Жуулчны бааз нь “Хоёр цэцэг”-ны зэрэглэлтэй, нэг дор 100-120 хүн хүлээж авах хүчин чадалтай , олон жилийн туршлагатай найрсаг хамт олон таныг хүлээж байна.

  1. ГРАНД ТУР

Байгуулагдсан он: 2013

Гэр буудлын тоо: 20

Байшин буудлын тоо: 20

Зочин хүлээж авах хүчин чадал: 130 - 150

Холбогдох утас: 7727-9090, 9973 4300

Захиалга өгөх холбоос: Хөвсгөл Гранд Тур

Байршил: Гранд тур жуулчны бааз нь Хөвсгөл нуурын зүүн эрэг, "Тарвагат хаш" гэх газарт байрладаг.  Зочид бууудлаас санал болгодог үйлчилгээ нь утасгүй интернет, гадна терраси, сагсны талбай, гар бөмбөгийн талбай, ширээний теннис, биллъяард, хүүхдийн тоглоомын талбай, морь унах, завин аялал, явган аялал, гадна террасид кино үзэх, саун зэрэг үйлчилгээ багтана. Монгол, Ази, Европ хоолоор үйлчилдэг.

 

 

                    Амралтын газруудын дэлгэрэнгүй мэдээлэл болон үнэ ханш байршлын талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.



 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.