Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

2022 оны онцлох амралтын газрууд

2022-05-02
5573

  Та  гэр бүл, найзууд, хайртай дотны хүмүүстэйгээ агаарт мартагдашгүй нэг өдрийг өнгөрөөн, загварлаг дизайн бүхий орчинд сэтгэлд хүрсэн үйлчилгээг авахыг хүсвэл доорхи амралтын газруудын дэлгэрэнгүй  мэдээлэлтэй танилцаж, онлайнаар захиалгаа өгөх боломжтой. 

 

№01  "ТОРГОНЫ ЗАМЫН НУУЦ"

  Дээрх жуулчны бааз нь аялал жуулчлалын салбарт хүчин зүтгэхээр бэлтгэгдэж байгаа ба 2022 оны 5-р сард албан ёсоор нээгдэнэ. Тус баазын байршил Хархорин буюу Эрдэнэзуу хийдтэй залгаа байрладаг. Баазын тохижилт гоёмсог, сонирхол татахуйц загвар хийцтэй.  

Хүчин чадал: 

  • 180 хүн хүлээн авах боломжтой
  • Нийт 45 гэртэй. (Люкс гэр, энгийн гэр, хагас люкс)
  • Саун, массаж, ресторан, түргэн хоол, кофе шоп, сувинер шоп

Холбогдох утас: 7727-9090

Захиалга өгөх холбоос: Торгоны Замын Нууц Жуулчны Бааз | Secret of the Silk Road Tourist Camp
 

№02   FARMHOUSE RETREAT

  Өвөрмөц шийдэлтэй, тав тух, жинхэнэ эрүүл орчинг мэдрүүлсэн тухайн газар та гэр бүл хүүхдүүдээ дагуулаад очиход хамгийн тохиромжтой. Таныг очиход хүлэмжин дотор байрлах ресторандаа өөрсдийн гараар тарьсан ногоогоороо салат хийж, хоол амтлах, гааны навчаар цай хандалж уух, цэцгийн мэдээлэл, сургалт авах гээд олон сонирхолтой зүйлсийг санал болгож байна.

Хүчин чадал : 

  • 20 хүн хүлээн авах боломжтой
  • Хүлэмжтэй залгаа том байшин (Энгийн өрөө 3, люкс өрөө 2 болон гадна далдаа тусдаа 1 гурвалжин байшинтай)
  • Цэцгийн сургалт
  • Хүлэмжтэй ресторан

Холбогдох утас: 77279090

Захиалга өгөх холбоос:  Farmhouse Retreat

Байршил : Тэрэлж Рэдрок амралтаас цааш чигээрээ 2 км явахад замынхаа хойд талд хүлэмжтэй том байшинд байрладаг.

Санамж: Гурвалжин байшингаас бусад өрөөнд хоол хийх, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

  

№03   "БУЙР ГЭР БҮЛИЙН АМРАЛТ"

  Эх орны зүүн хязгаар Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Буйр нуурын хамгийн өндөр эрэгт  2021 оны намар сүндэрлэсэн. Гэр бүлийн тодотголтой энэхүү амралтын газарт  очоод өглөө оройны мандах, шингэх нарыг харах, наранд биеэ шарах, усанд орох, алхах, загасчлах гээд байгалийн нэмэлт бүтээгдэхүүн зөндөө бий.

Хүчин чадал: 

45 хүн хүлээн авах боломжтой

10 байр нь тус бүр 30м2 талбайтай. Өндөр нь 3 м

Гаднаа нийтийн душ эрэгтэй эмэгтэй боловсон 00-той

Захиалга өгөх холбоос: Буйр Гэр Бүлийн Амралт| Buir Family Resort

Байршил:

1. Дорнодын төв Чойбалсангаас зүүн цементэн гүүрээр гараад 19-р талбайруу явах өндөр хүчдэлийн шонгоо дагаад 80 км шороогоор явна.

2. Өндөр хүчдэлийн шон нь бүгд тоотой байх бөгөөд 390 гэсэн тоотой өндөр хүчдэлийн шон дээр ирээд зүүн гар тийшээ буюу зүүн зүгрүүгээ шороон замаар салаад 80 км дахин шороон замаар явна.

3. 80 км яваад газрын тосны засмал зам дээрээ гарна. Засмал замууд нь км заасан баганатай бөгөөд 190 км гэсэн баганаараа зүүн гар тийшээ буюу хойд зүгрүүгээ чигээрээ шороогоор 15 км яваад амралтын газраа хүрнэ.

 

№04   “GOBI CARAVANSERAI

   Шаргал говийн өнгөтэйгөө уусан ижилссэн нэгэн гоёмсог газар Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг буюу та бидний сайн мэдэхээр Цагаан суварга БЦГ-ын орчимд байрладаг.

Минималист байр: Тус цогцолборын эко, минималист дизайн бүхий байр бүр нь чулуун хана, шал, гар хийцийн модон ортой бөгөөд сайн чанарын даавуу, ноолууран нэхмэл эдлэл, Говийн өнгө төрхийг агуулсан урлагийн содон бүтээлүүдээр чимэглэсэн.

Хүчин чадал

  • 110 хүн хүлээн авах боломжтой
  • 39 өрөөтэй (1 ортой 7 өрөө , 2 ортой 12 өрөө , 3 ортой 13 өрөө)

Үйлчилгээ :

  • Нийтийн лоунж, кофе шоп, ресторан, паб
  • Од дурандах, валют солих
  • Машин түрээс, Тосох хүргэх үйлчилгээ (төлбөртэй)
  • Халуун, хүйтэн ус, нийтийн ариун цэврийн өрөө
  • Өглөөний цай (үнэгүй)
  • Угаалга, өдөр тутмын цэвэрлэгээ
  • Өрөө бүр гаднаа террастай

Холбогдох утас: 7727-9090

Захиалга өгөх холбоос:  Говь Караван Серай | Gobi Caravanserai

Байршил: Дундговь аймаг, Өлзийт сум, Цагаан суварга байгалийн тогтоц газар. Улаанбаатар хотоос 427км.

Санамж:

1. Тус амралтын газар нь нам гүн байдлыг эрхэмлэдэг тул амрагчдын тав тухыг алдагдуулах аливаа чимээ шуугиан гаргахыг хориглодог.

2. Үдшийн 23 цагаас хойш чанга дуу чимээ гаргасан тохиолдолд өндөр торгуультай болохыг анхаарна уу.

Амар амгалан, тайван орчинг бүрдүүлдэг говийн нэгэн содон газрын мэдээллийг онцлон хүргэлээ. 

 

№05   ‘’NORTH KHUVSGUL ’’

  Хөвсгөл нуурыг илүү мэдрэх, байгалийн сайхныг харан тольдох сайхан орчин бол яахын аргагүй нуурын хойд эрэг билээ.  Гагцхүү хог хаягдал, байгаль хамгааллын менежментээ засмалаас өмнө шийдчихвэл аялал жуулчлалын голлох бүсийн нэг болох юм. Цаашлаад орон нутгийн иргэдийн амжиргаанд таатай нөлөө ч үзүүлнэ. 

Хүчин чадал: 60 хүн хүлээн авах боломжтой

Өрөөний төрөл: Гэр хэлбэртэй хөөсөн байшин 6, Байшин 7, монгол гэр

Үйлчилгээ :

Зуны улиралд:

  • Явган аялал
  • морин аялал
  • загасчлах аялал

Өвлийн улиралд:

  • Явган аялал
  • нууран дээрх морин чарганы аялал

Холбогдох утас: 7727-9090

Захиалга өгөх холбоос:  North Khuvsgul | Норд Хөвсгөл

Байршил: Хөвсгөл аймгийн Ханх сум. (Улаанбаатар хотоос 1020 км, Мөрөн хотоос 280 км)

 

  №06   ''BAYAN MONGOLIAN RESORT''

   Хотоос холгүйхэн орших энэхүү амралтын газар нь байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт байрладаг ба амрагчдын эрүүл ахуй, тав тухд нийцүүлэн 100% модон хауснууд, цомцог болон энгийн гэрүүдээр үйлчилдэг. 

Хүчин чадал:

  • 70 хүн хүлээн авах боломжтой
  • 9 байшин
  • 1 цомцог гэр
  • 4 энгийн гэр

Үйлчилгээ :

  • Ресторан,Өглөөний цай
  • Дотоод аялал, задгай орчин
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Авто зогсоол

Холбогдох утас: 7727-9090

Захиалга өгөх холбоос:  Bayan Mongolian Resort

Байршил: Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжинболдогоос 7км зайд байрладаг


№07    ART88 RESORT

  Тус амралтын газар нь ойр орчмын уул, усны ан амьтны амгалан орших нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс оройн 22 цагаас хойш дуу чимээ гаргасан үйл ажиллагааг явуулдаггүй. Бүх өрөө, гэрт утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлсэн.

Хүчин чадал:

  • 150 хүн хүлээн авах боломжтой
  • 10 байшин
  • 12 гэр
  • 10 урц

Үйлчилгээ :

  • Бариа,массаж,саун,душ
  • Ресторан,coffee shop,мини-бар
  • Тоглоомын талбай
  • Усан сан, Мини маркет
  • Дартс,унадаг дугуй,морь унах

Холбогдох утас: 7727-9090

Захиалга өгөх холбоос:  Art88 Resort 

Байршил: Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын нутаг, Хөвсгөл далайн баруун эрэг, Хатгалаас 32км зайд байрладаг.

 

№08    HALIUN MED WELLNESS RESORT

Хүчин чадал :

  • 50 хүн хүлээн авах боломжтой
  • 20 өрөөтэй
  • Мини театр, хүүхдийн тоглоомын талбай болон өрөө, интернэт,сувилал,ресторан,гадаа талбай

Үйлчилгээ :

  • Дархлаа дэмжих эмчилгээ
  • Уламжлалт эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Бариа засал

Захиалга өгөх холбоос: Haliun Med Wellness Resort

Холбогдох утас: 7727-9090

Байршил:  Нийслэлээс баруун тийш Төв аймаг, Баянчандмань сум, Дархан явах замаар 45км яваад тэмээтэй хөшөөнөөс Халиун Мэд самбараар салаад 5 км эх булгийн ам-д  байрладаг.  

 

№09   GRASSLAND FAMILY SPOT

  Модерн минимал загварын 7 хаусаас бүрдсэн энэхүү амралт нь гэр бүл болон залуу хосууддаа зориулан хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл цэвэр агаарт голын дэргэд амрах боломжийг ханган ажиллаж байна. Хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, газрын теннисний талбай, ресторан, савлууран сандал, явган хүний зам зэргийг амралтын газраа байршуулсан. 

 Байшингийн төрөл:

  • Modern tiny house /2 ортой/ гадна террас, ил галын хэсэг, савлууран сандалтай
  • Modern tiny house /1 ортой/ гадна террастай

Нэмэлт үйлчилгээ:

  • Ресторан 20-30 хүний багтаамжтай
  •  Мэргэжлийн тогоочийн бэлтгэсэн европ болон монгол хоолтой
  •  Үндсэн үнэд өглөөний цай багтсан. 

Захиалга өгөх холбоос: Grassland family resort

Холбогдох утас: 7727-9090

Байршил:  Улаанбаатар хотоос 45км, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрладаг.

 

№10  ХУСТАЙ ЖУУЛЧНЫ БААЗ

  Хустай жуулчны бааз нь жилийн турш ажилладаг. Нарны эрчим хүчээр халаалтаа шийдвэрлэсэн байшинд хурал, семинар, сургалт зохион байгуулж болох бүрэн тоноглогдсон 2 заал бий. Байгалийн сайханд амрангаа морин аялал, дугуйн аялал хийх боломжтой.

Хүчин чадал: 100 хүн 

Нэмэлт үйлчилгээ:

  • Хурлын өрөө
  • Морин аялал
  • Дугуйн аялал
  • Амьтан ажиглах 

Захиалга өгөх холбоос:  Хустай жуулчны бааз

Холбогдох утас: 7727-9090


 

АМРАЛТЫН ГАЗАР ЗОЧИД БУУДЛЫН, ЗАХИАЛГЫН НЭГДСЭН ПЛАТФОРМ: https://www.ihotel.mn/mn







   

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.