/logo
Terms and Conditions
1

Ерөнхий зүйл

  1. Энэхүү журам нь Айхотел ХХК-аас Харилцагч, Хэрэглэгч нарт санал болгож буй www.iHotel.mn вэб платформ дээр суурилсан Онлайн захиалгын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой шууд болон шууд бус хамааралтай харилцааг зохицуулахад оршино.
  2. Харилцагч та манай Айхотел www.iHotel.mn вэбсайт, онлайн захиалгын системээр дамжин Хайлт хийх болон Захиалга хийсэн тохиолдолд энэхүү үйлчилгээний журам, нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  3. www.iHotel.mn вэбсайт дээрх Харилцагч нарт санал болгож буй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцтай холбоотой бүхий л мэдээллүүд нь Айхотел ХХК-ийн өмч байх бөгөөд тус мэдээллүүд нь доор заасан нөхцөл, журмуудын дагуу Харилцагч нар буудал, амралтын газарт онлайн захиалга хийхэд зориулагдсан ба арилжааны зориулалтгүй болно.
  4. Хэрэв шаардлагатай гэж үзвэл уг үйлчилгээний журам, нөхцөлийг Айхотел ХХК-ийн зүгээс бусад талуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх, шинэчлэх эрхтэй.
2

Нэр, нэршлийн тайлбар

  1. "www.iHotel.mn вэб платформ" гэж Айхотел ХХК-ийн эзэмшиж, удирдаж, хөгжүүлдэг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцны онлайн захиалгын үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй вэбсайт болон аппликэйшныг хэлнэ.
  2. "Онлайн захиалгын үйлчилгээ" гэж www.iHotel.mn вэб платформ дээр санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн онлайн захиалгын үйлчилгээг хэлнэ.
  3. "Харилцагч" гэж www.iHotel.mn вэб платформ дээрх зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, зуслан, сууц өмчлөгч, тур оператор, сууц болон тэдгээртэй холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг www.iHotel.mn вэб платформоор дамжуулан Онлайн захиалга хийж буй байгууллага, хувь хүнийг хэлнэ.
  4. "Хэрэглэгч" гэж www.iHotel.mn вэб платформ дээр өөрийн зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, зуслан, сууц өмчлөгч, тур оператор, сууц болон түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд санал болгож буй хамтран ажиллагч байгууллага, хувь хүнийг хэлнэ.
  5. “Буудал” гэж www.iHotel.mn вэб платформ дээр өөрийн зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцыг Хэрэглэгчийн нэрлэж байршуулсан Харилцагч хүлээн авах үйлчилгээний газрыг хэлнэ.
3

Хамрах хүрээ

  1. Харилцагч нь www.iHotel.mn -ээр дамжуулан Онлайн захиалга хийснээр Хэрэглэгчийн санал болгож буй буудлын бүтээгдэхүүн үйлчилгээг захиалах, худалдан авах хууль ёсны харилцаанд шууд орж байгаа гэж үзнэ.
  2. www.iHotel.mn дээр байрлах Харилцагчид харагдаж буй буудлын болон өрөөний мэдээлэл нь Хэрэглэгчээс бидэнд ирүүлсэн тухайн буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн дагуу байна.
  3. Айхотел нь 1.2 заагдсан мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд баталгаа өгөх эсвэл тэдгээрийг өөрчлөх, засч залруулах үүргийг хүлээхгүй бөгөөд тухайн буудлын найдвартай, бодит мэдээллийг үнэн зөвөөр Харилцагч нарт хүргэхийн төлөө байнга ажиллах бодлогыг баримтлана.
  4. Хэрэглэгч нь www.iHotel.mn дээр байршуулсан тухайн буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн үнэн зөв /өрөө болон сууцны тоо, тэдгээрийн үнийн мэдээлэл, фото зураг, хаяг, байршил, утас гэх мэт/ -ийг бүрэн хариуцах үүрэгтэй байна.
  5. Айхотел -ийн Харилцагч болон Хэрэглэгч нарт санал болгож буй үйлчилгээ болох www.iHotel.mn дээр байршсан аливаа мэдээлэл, программ хангамж, онлайн захиалга гэх мэт цахим бүтээгдэхүүн үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр дамжуулан худалдах, өөр линк холбоосоор холбон арилжаа ашгийн зорилгоор ашиглах, хуулбарлах зэрэг үйлдэл нь хориотой бөгөөд Монгол улсын хууль, дүрэм журмаар хамгаалагдсан байна.
4

Үнэ, төлбөр тооцоо

  1. www.iHotel.mn дээр байрлах Харилцагчид санал болгож буй тухайн буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нь Хэрэглэгчийн Айхотел -д нэрлэж өгсөн үнэ байна.
  2. Харилцагчид олгогдох НӨАТ-ын баримтыг харилцагчийн сонгосон зочид буудал, амралтын газар буюу Хэрэглэгчийн www.iHotel.mn дээр байршуулсан үйлчилгээний газар бүрэн хариуцах бөгөөд тэрхүү НӨАТ-ын баримттай холбоотой аливаа асуудал, гомдлыг Айхотел нь хариуцахгүй болно.
  3. Айхотел нь Хэрэглэгч болон түүний зочид буудал, амралт, үйлчилгээний газартай байгуулсан Түншлэлийн гэрээний дагуу НӨАТ-ын баримтыг сар бүр шивж тайлагнах үүрэгтэй.
  4. www.iHotel.mn дээр байрласан буудлын үнэ нь Нэг хоногийн, Нэг өрөөний, Нэг сууцны /зарим тохиолдолд нэг хоногийн, нэг зочны/ үнээр илэрхийлэгдэх бөгөөд Онлайн захиалгын систем эсвэл “Захиалгын баталгаажуулалтын хуудас” дээр өөрөөр тусгайлан заагаагүй бол НӨАТ болон Нийслэл хотын татвар, Үйлчилгээний хөлс, Захиалга цуцлалтын төлбөр зэрэг тус тус багтсан үнэ байна.
  5. Харилцагч нь www.iHotel.mn -ээр дамжуулан Онлайн захиалга өгөх явцад тухайн захиалгын төлбөрийг зөвхөн системийн санал болгож буй хэлбэрээр гүйцэтгэх бөгөөд захиалгын төлбөрөө 100% урьдчилан төлснөөр Харилцагчийн захиалга баталгаажих болно.
  6. Харилцагч нь өөрийн онлайн захиалгын төлбөрөө www.iHotel.mn -д суурилуулсан гуравдагч төлбөрийн хэрэгслийг ашиглан гүйцэтгэж болно. Үүнд: Банкны шилжүүлэг, онооны карт, цахим мөнгө гэх мэт хэрэгслүүд багтана.
  7. Цуцлах боломжгүй болон Буцаалт хийх боломжгүй тусгай нөхцөлтэй онлайн захиалгыг Харилцагч хийн төлбөрөө төлж баталгаажуулсан тохиолдолд тухайн захиалгын төлбөрийг Айхотел ХХК -ийн зүгээс банкны шилжүүлгийн аргаар эсвэл төлбөрийн картаас татан авах эрхтэй байна.
  8. Онцгой тохиолдолд www.iHotel.mn дээр зарим өдрүүдэд, тодорхой буудлын өрөөг хямд үнээр Харилцагч нарт санал болгож болох бөгөөд энэ нь Хэрэглэгчийн зүгээс Айхотел-д гаргаж өгсөн тусгай үйлчилгээ болон тодорхой шаардлага, нөхцөлийг хангасан байна. Жишээ нь: Харилцагч захиалгыг нэгэнт хийсэн тохиолдолд “Цуцлах боломжгүй” эсвэл “Төлбөрийг урьдчилж авах” болон “Буцаалтыг хийх боломжгүй” гэх мэт байна.
  9. Харилцагч www.iHotel.mn -ээр дамжуулан захиалга баталгаажуулсанаас бусад тохиолдолд замын зардал, хоол хүнсний төлбөр, шатахууны зардал гэх мэт захиалгаас бусад эд зүйлсээс гарах хохиролыг www.IHotel.mn хариуцахгүй болно.
5

Урьдчилгаа төлбөр, захиалгын цуцлалт болон зочин ирэхгүй байх

  1. Урьдчилгаа эсвэл барьцаа төлбөр шаардлагатай Онлайн захиалгуудын хувьд бүтэн болон хэсэгчилсэн байдлаар тодорхой шатлал бүхий хуваариар захиалгын нийт төлбөрийг төлөх нөхцөлтэй байж болох бөгөөд хэрэв Харилцагч захиалгаа цуцлахаар бол нийт төлөгдсөн урьдчилгаа эсвэл барьцааны төлбөрийн бүрэн болон хэсэгчлэн дүн эргэн төлөгдөхгүй эсвэл тодорхой хувийн суутгалтай болохыг анхаарна уу.
  2. Харилцагч нь www.iHotel.mn -ээр дамжуулан Хэрэглэгчийн санал болгож буй буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авсан буюу Онлайн захиалга хийсэн тохиолдолд Айхотел ХХК -ийн “Захиалга цуцлалтын журам” болон тухайн сонгосон буудлын зүгээс гаргасан “Буудлын цуцлалтын журам” -тай сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Онлайн захиалгаа хийсэн гэж үзнэ.
  3. Харилцагч болон түүнтэй холбоотой Онлайн захиалга цуцлалт нь доорх байдлаар хэрэгжинэ. Үүнд:

    1. Харилцагч өөрөө Онлайн захиалгаа цуцлах хүсэлт гаргасан бол “Захиалга цуцлалтын журам” -ын дагуу Харилцагчийн онлайн захиалгын нийт үнийн дүнгийн 2% -тай тэнцүү мөнгөн дүн болон Буудал, амралтын амралтын газрын Захиалга цуцлалтын нөхцөл /30% - 100% хүртэл/-ийн дүнгийн нийлбэр дүнгээр тооцно.
    2. Хэрэв Харилцагч захиалсан хугацаандаа тухайн буудал, амралтын газартаа очоогүй буюу байршаагүй тохиолдолд Онлайн захиалга цуцлалтын журамд тусгасан Буудал, амралтын газрын цуцлалтын дагуу захиалгын үнийн дүнгээс 50-100%-аар суутган тооцно.
    3. Мөн Харилцагчийн Онлайн захиалгын төлбөр нь www.iHotel.mn -ээс илгээсэн имэйл дээрх заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд Онлайн захиалга автоматаар цуцлагдана.
  4. Урьдчилгаа, барьцаа төлбөр болон Захиалга цуцлалтын журам нь Харилцагчийн сонгосон тухайн буудлын өрөө, үйлчилгээ, онлайн захиалгын хугацаа зэргийн агуулгаас хамааран харилцан адилгүй байж болох бөгөөд хэрэв Харилцагч онлайн захиалга үүсгэсэн бол Харилцагч нь тухайн сонгосон буудлын өрөө, үйлчилгээ, онлайн захиалгын хугацаа, цуцлалтын журам, мэдээллийн нууц хадгалалт, Айхотел -ийн “Захиалгын цуцлалтын журам” зэрэг чухал зүйлстэй танилцаж зөвшөөрсөн хэмээн тооцогдоно.
  5. Төлбөрийн хоцролт, төлбөрийг буруу данс руу хийсэн болон түүнээс учирсан торгууль, мөн төлбөрийн картын мэдээллийг буруу эсвэл хүчингүй болон залилан мэхэлж авсан буюу өөр этгээдийн карт, төлбөрийн хэрэгслээр дамжуулан захиалга үүсгэсэн зэрэг шалтгаанаас үүдсэн аливаа хариуцлагыг Харилцагч нь өөрөө хүлээх үүрэгтэй байх бөгөөд түүнээс гарах болон гарсан аливаа хариуцлагыг Айхотел ХХК хариуцахгүй болно.
  6. Хэрэв Харилцагч нь www.iHotel.mn -ээр дамжуулан онлайн захиалга үүсгэсэн хэдий ч түүнийхээ төлбөрийг төлөлгүй тухайн сонгосон буудалдаа очсон үедээ буудал буюу Хэрэглэгч рүү аль нэг төлбөрийн хэрэгсэл, хэлбэрээр шууд төлсөн бол тухайн онлайн захиалгын төлбөрийг Айхотел -оос буцаан авах эрхгүй байна.
  7. Харилцагч нь өөрийн сонгосон буудалдаа оройтож очих эсвэл дараа өдөр нь очихоор болсон бол энэ тухайгаа тухайн сонгосн буудалтайгаа холбогдож мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ нь буудал Харилцагчийн /таны/ онлайн захиалгыг цуцлахаас сэргийлж байгаа болно.
  8. Айхотел ХХК буюу www.iHotel.mn нь 5.7-д тусгасан заалтаас үүдэн гарсан аливаа асуудал, гомдол, чирэгдэл болон Хэрэглэгч эсвэл Харилцагчаас нэхэмжилсэн торгууль, төлбөрийн дүн зэрэг хариуцлагыг холбогдогч талуудын өмнө хүлээх үүрэггүй болно.
6

Мэдээллийн нууцлал

  1. Айхотел ХХК нь www.iHotel.mn дээр байрлах Хэрэглэгчийн буудлын мэдээлэл болон түүнтэй холбоотой хувийн мэдээллийн нууцлалын шинжтэй аливаа мэдлэг, мэдээллүүдийг “Мэдээллийн нууцлалын журам” -аар хамгаалсан болно.
  2. Айхотел ХХК нь www.iHotel.mn -ээр дамжин хийгдэж буй, хийгдсэн Харилцагчийн онлайн захиалгын мэдээлэл болон түүнтэй холбоотой хувийн мэдээллийн нууцлалын шинжтэй аливаа мэдлэг, мэдээллүүдийг “Мэдээллийн нууцлалын журам” -аар хамгаалсан болно.
7

Айхотел ХХК-ын эрх, үүрэг

  1. Айхотел ХХК нь www.iHotel.mn болох өөрийн онлайн захиалгын вэб платформ болон түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний алдаа дутагдал, хариуцлагагүй байдал зэргээс үүдэн гарсан аливаа хохирлыг Харилцагчийн онлайн захиалгын хуудас, Хэрэглэгчийн зүгээс гаргаж өгсөн мэдээлэлд үндэслэн, www.iHotel.mn дээр байршуулсан Үйлчилгээний нөхцөл, Захиалгын цуцлалтын журамд тодорхойлон тусгасны дагуу тохирох хариуцлагыг хүлээх үүрэгтэй байна.
  2. Айхотел ХХК нь Хэрэглэгчээс урьдчилан ирүүлсэн Буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг өөрийн www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформ дээрээ байршуулснаараа тухайн Хэрэглэгчийн бизнесийн ашиг алдагдал, хохирол, нэр хүндийн уналт гэх мэт шууд болон шууд бус үр дагаварт хариуцлага хүлээхгүй байх эрхтэй байна.
  3. www.iHotel.mn -ээр дамжуулан Харилцагчийн онлайн захиалгыг хүлээн авсан Хэрэглэгчийн буудал эсвэл үйлчилгээний газар нь тухайн онлайн захиалгад хамаарах НӨАТ-ийн төлбөрийн баримтыг бүрэн хариуцаж Харилцагчид гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
  4. Айхотел ХХК нь хамтран ажилладаг буюу Хэрэглэгчид хамаарах аливаа төлбөрийн НӨАТ-ын баримтыг “Хамтын ажиллагааны гэрээ” -ний дагуу Хэрэглэгчид гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
  5. Хэрэглэгч нь өөрийн зочид буудал, амралтын газрын зураг, бичлэг, дүрсийн зохиогчийн эрхийг эзэмшигч нь байх бөгөөд тэдгээрийг www.iHotel.mn дээр байршуулснаараа Айхотел ХХК нь өөрийн вэб хуудас, аппликэйшн болон бусад танилцуулах, сурталчилгааны хэвлэл, хэрэгсэлд ашиглаж болно гэдгийг Хэрэглэгч хүлээн зөвшөөрсөнд тооцно. Ингэхдээ тэдгээр зураг, бичлэг, дүрсийг ашиглах, хувилах, бусдад үзүүлэх, тараан түгээх, өөрийн үзэмжээр www.iHotel.mn дээр байршуулах хязгаарлагдмал бус эрхийг олгож байгаа гэж үзнэ.
  6. Айхотел ХХК нь www.iHotel.mn дээр байршсан Хэрэглэгчийн буудал, амралт, үйлчилгээний газрын зураг, бичлэг, дүрсийн эзэмшигч биш бөгөөд тэдгээрийн үнэн зөв, бодит байдал, эзэмшигчийн эрх зэрэгтэй холбогдох аливаа маргаанд Хэрэглэгч өөрөө баталгаа өгөх үүрэгтэй ба Айхотел ХХК нь тус маргаантай холбоотой аливаа хариуцлагыг хүлээх үүрэггүй болно.
  7. www.iHotel.mn дээр байрших аливаа зураг, бичлэг, дүрсийг оруулж байгаа Хэрэглэгч нь ямар нэг вирус, халдваргүй байдалд баталгаа өгөх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь ямар нэг садар самуун, хууль бус, бүдүүлэг агуулгагүй, аливаа гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийн болон зохиогчийн, хувийн нууцын эрхэнд халдаагүй байдлыг мөн хангах үүрэгтэй байна.
  8. Дээрх шалгууруудыг бүрдүүлээгүй тохиромжгүй зураг, бичлэг, дүрсийг www.iHotel.mn дээр байршуулахыг зөвшөөрөхгүй ба байршсан тохиолдолд Айхотел ХХК нь урьдчилан мэдэгдэхгүйгээр онлайн захиалгын юэб платформ дээрээс устгах, арилгах эрхтэй байна.
8

Эрэмбэлэлт, одны зэрэглэл

  1. www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформ дээр байршсан Хэрэглэгчид хамаарах Зочид буудал, амралтын газруудын анхдагч үндсэн тохиргооны эрэмбэлэлт нь “Онцлох” байна.
  2. Анхдагч эрэмбэлэлт нь системээс урьдчилан гаргасан бүрэн автомат тохиргоотой байдаг бөгөөд олон тооны шалгуур хэмжүүрүүд, үүнд Харилцагчдийн дундах нэр хүнд, үйлчилгээний чанарын гүйцэтгэл, захиалгын тоо болон захиалга цуцлалтын тоо гэх мэт тоон үзүүлэлтүүд дээр үндэслэгдэн тогтоогддог болно.
  3. www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформ дээр “Од”-ны эрэмбэлэлт хэрэглэгдэж байгаа нь Монгол улсын Зочид буудал, Байрших үйлчилгээний салбарт хэрэглэгддэг Одны зэрэглэлийн систем биш болно.
  4. Харилцагчдийн сэтгэгдлүүд нь бусад харилцагчдад тухайн үйлчилгээний газрын үйлчилгээний чанарын талаар мэдээлэл өгөх зорилготой бөгөөд www.iHotel.mn -ий Буудлын мэдээллийн хуудсанд байрлана.
  5. Айхотел ХХК өөрийн шийдвэрээр Харилцагч, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийн тохиргоог хийх, байршуулахаас татгалзах, хасах, устгах зэрэг эрхтэй байх бөгөөд Сэтгэгдлүүд нь судалгааны агуулгатай буюу аливаа Буудлыг сурталчлах, санал болгох, урамшуулах гэх мэт зорилго санаа агуулаагүй болно.
9

Харилцаа холбоо

  1. www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформоор дамжуулан цахим хаяг, өөрийн мэдээллээ бүртгүүлэн захиалга хийснээр Харилцагч нь доорх зүйлсийг зөвшөөрсөнд тооцно. Үүнд:

    1. Онлайн захиалгатай холбоотой болон Харилцагчийн сонгоон буудал болон орон нутагтай холбоотой мэдээллүүдийг /гуравдагч байгууллагын танилцуулга мөн багтаж болно/ хүлээн авах.
    2. Буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээг авч дууссаны дараагаар Харилцагч буудалд өгч сэтгэгдэл, санал хүсэлт, маягтыг хүлээн авах;
  2. Харилцагч нь www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформоос бусад харилцаа, холбооны хэрэгслээр Хэрэглэгчийн үйлчилгээний газар болох буудалтай өөрөө бие даан шууд харилцсан аливаа харилцаа, холбоо түүнээс гарах үр дагаварт Айхотел ХХК нь хариуцлага хүлээхгүй.
  3. Харилцагч нь онлайн захиалгатай холбоотой аливаа мэдээллийг өөрийн цахим имэйл хаягаар авах боломжтой байх бөгөөд хэрэв захиалах явцдаа захиалгад шаардлагатай мэдээллүүдийг /имэйл хаяг, утасны дугаар, картын мэдээлэл, зочны нэр гэх мэт/ алдаатай бичиж бүртгүүлсэн бол түүнээс гарах үр дагаварт Айхотел ХХК болон www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформ хариуцлага хүлээхгүй.
  4. www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформтой холбогдох Харилцагч болон Хэрэглэгчийн гомдол, санал хүсэлтийг info@ihotel.mn цахим хаягаар Онлайн үүссэн өдрөөс хойш хуанлийн 10 хоногийн дотор хүлээн авах ба ирүүлсэн гомдол, саналыг хүлээн авснаас хойш хуанлийн 10 хоногийн дотор Айхотел ХХК нь Хариу мэдэгдлийг хүргүүлнэ.
  5. Гомдол, саналтай холбоотой 9.4-р заалтын зохих хугацаа өнгөрсний дараа гаргасан аливаа гомдол, саналыг хүлээн авахгүй ба Харилцагч болон Хэрэглэгчийн гомдлыг барагдуулах /хохирлыг барагдуулах гэх мэт/ боломжгүй болох магадлалтайг анхаарна уу.
10

Оюуны өмчийн эрхийн тухай

  1. www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформд ашиглагдаж байгаа программ хангамж, систем дээрх мэдээлэл, танилцуулга, контент, тэдгээрийн зохиогчийн болон оюуны өмчийн эрх нь Айхотел ХХК болон түүнийг Хэрэглэгч болон Түншлэгч нарынх байна.
  2. www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформ дээрх доор тусгасан контентуудыг Айхотел ХХК-ийн албан ёсны бичгэн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, холбоосоор дамжуулах, хэвлэн нийтлэх, идэвхжүүлэлт сурталчилгаанд хэрэглэх, нэгтгэж засварлах, контентыг ашиглахыг хатуу хориглоно. Үүнд:

    1. Зочдын сэтгэгдэл, түүний орчуулсан хувилбар, хуудасны харагдах байдал, бүтэц.
    2. Аудио болон видео дуу, дүрс бичлэг, фото зураг, дижитал зураг.
    3. Маркетингийн бусад контентууд.
  3. Хэрэглэгч нь www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформ дээрх мэдээлэл, контентуудын /бүрэн эсвэл хэсэгчилсэн/ зохиогчийн эсвэл оюуны өмчийн эрхтэй бол /орчуулсан хувилбар, зочны сэтгэгдэл багтана/ уг Үйлчилгээний нөхцлөөр Айхотел ХХК -д тэрхүү эрхээ шилжүүлэн өгч байгаа болно.
  4. Аливаа хууль бус ашиглалт, хэрэглээ болон мөн дээр дурдсан үйлдэл нь оюуны өмчийн эрхийн /зохиогчийн эрх ба мэдээллийн нууцлалын эрхийг оруулаад/ зөрчилд хүргэхийг анхаарна уу.
11

Бусад зүйл

  1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журам нь Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цар хүрээ, хэм хэмжээнд үйлчлэх ба аливаа маргааны үед талууд эвийн журмаар маргааныг шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.
  2. Энэхүү “Үйлчилгээний нөхцөл”, журмын эх хувилбар нь Монгол хэлээс гадна бусад гадаад хэл рүү хөрвүүлэгдсэн байж болох бөгөөд эх хувилбарын адил хүчин төгөлдөр байх ба аливаа маргаан үүссэн тохиолдолд эх хувилбар болох Монгол хэл дээрх хувилбарыг баримталж маргааныг шийдвэрлэнэ.
  3. Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын эх хувилбар нь www.iHotel.mn онлайн захиалгын вэб платформын Монгол хэл дээрх хуудсанд байршсан байх ба таны хүсэлтээр дижитал хувилбарыг илгээх боломжтой.
  4. Хэрэв энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын аль нэг заалт өөрчлөгдөх эсвэл хүчингүй болсон тохиолдолд өөрчлөгдсөг эсвэл хүчингүй болсон заалтаас бусад бүх заалт нь хүчин төгөлдөр хэвээр байна.
12

ШИНЭЧЛЭЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл 2024/08/20-ны өдөр шинэчлэгдсэн.