Rules to be followed during a pandemic

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Terms of Use

  • Энэхүү журам нь “Айхотел” ХХК-иас хэрэглэгчид санал болгож буй бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой харилцаанд шууд болон шууд бусаар зохицуулах зориулагдсан болно.
  • Хэрэглэгч та манай Айхотел ХХК-ийн iHotel.mn вэбсайт, iHotel захиалгын системээр дамжин хайлт хийх, захиалга хийсэн тохиолдолд энэхүү үйлчилгээний журам, нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  • Энэхүү цахим хуудас, хэрэглэгчид санал болгож буй зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцтай холбоотой бүхий л мэдээлэл зэрэг нь Айхотел ХХК-ийн өмч болно. Энэхүү мэдээлэл нь доор заасан нөхцөл, журмын дагуу хэрэглэгчид буудалд захиалга хийхэд зориулагдсан ба арилжааны зориулалтгүй болно.
  • Шаардлага гарвал уг үйлчилгээний журам, нөхцөлийг Айхотел ХХК-ийн зүгээс бусад талуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөлт хийх, шинэчлэх эрхтэй болно.

0. НЭР, НЭРШЛИЙН ТАЙЛБАР

Энэхүү журамд дурдагдах iHotel.mn, Айхотел, “бид”, “манай” гэдэг нь “Айхотел” ХХК-ийг илэрхийлэх бөгөөд Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу байгуулагдсан, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо Б.Алтангэрэлийн гудамж, Сити Центр 1201 тоотод албан ёсны хаягтай хуулийн этгээд болно.

  • "iHotel захиалгын систем" гэдэг нь Айхотел ХХК-ийн эзэмшиж, удирдаж, хөгжүүлдэг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцны онлайн захиалгын үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй вэбсайт болон аппликэйшныг заана.
  • "Үйлчилгээ" гэдэг нь iHotel захиалгын систем дээр санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн онлайн захиалгын үйлчилгээг заана.
  • "Харилцагч" гэж зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, зуслан, сууц өмчлөгч, тур оператор, сууц болон түүнтэй холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээг iHotel захиалгын систем дээрх санал болгохоор iHotel.mn-тэй хамтран ажиллагч байгууллага, хувь хүнийг заана.
  • “Буудал” гэдэг нь Айхотел ХХК-ийн хамтрагч зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, хувийн сууцыг нийтэд нь заана.

1. ХАМРАХ ХҮРЭЭ

1.1 Айхотел нь харилцагч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан танилцуулах, захиалга хүлээн авах, нөгөө талаас хэрэглэгч нь хүссэн байршил, өдөр, буудалд захиалга хийх боломжийг бүрдүүлсэн онлайн iHotel захиалгын системийг хөгжүүлэн, санал болгодог.

1.2 iHotel.mn-ээр дамжуулан захиалга хийснээр Хэрэглэгч нь Харилцагчийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг захиалах, худалдан авах хууль ёсны харилцаанд шууд орж байгаа гэж үзнэ.

1.3 iHotel захиалгын системд байрлах Хэрэглэгчид харагдаж буй буудлын болон өрөөний мэдээлэл нь Харилцагчаас бидэнд ирүүлсэн мэдээлэл болно.

1.4 Айхотел нь мэдээллийн үнэн зөв, бүрэн гүйцэд байдалд баталгаа өгөх эсвэл тэдгээрийг өөрчлөх, засч залруулах үүргийг хүлээхгүй болно. Хэдий тийм ч Айхотелийн ззүгээс найдвартай, бодит мэдээллийг чанартайгаар Хэрэглэгчид хүргэхийн төлөө байнга ажилладаг болно.

1.5 Харилцагч нь iHotel захиалгын систем дээр байрлуулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн (өрөө сууцны тоо болон үнийн мэдээлэл мөн хамаарна) эсэхийг бүрэн хариуцна.

1.6 Бидний санал болгодог үйлчилгээ нь iHotel захиалгын систем дээр байршсан аливаа мэдээлэл, программ хангамж, захиалга гэх мэт бүтээгдэхүүн үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр дамжуулан худалдах, өөр линк холбоосоор холбон арилжаа ашгийн зорилгоор ашиглах, хуулбарлах зэрэг үйлдэл нь хориотой болно.

2. ҮНЭ

2.1 Манай iHotel захиалгын систем дээр Хэрэглэгчид санал болгож байгаа үнийг хамгийн өрсөлдөх чадвартай онлайн үнэ байлгахаар бид баримтлан ажилладаг болно.

2.2 Бүх өрөө сууцны үнэ нь нэг хоногийн, нэг өрөөний, нэг сууцны (зарим тохиолдолд нэг хоногийн, нэг зочны) үнээр илэрхийлэгдэх бөгөөд iHotel захиалгын систем эсвэл Захиалгын баталгаажуулалтын хуудсан дээр өөрөөр тусгайлан заагаагүй бол НӨАТ болон Нийслэл хотын татвар, Үйлчилгээний хөлс тус тус багтсан үнэ байна.

2.3 Захиалагч Буудалд захиалгын дагуу ирээгүй, цуцлалт хийсэн тохиолдолд захиалгын журмын дагуу Харилцагч талаас торгуулийн төлбөрийг татвар хураамжийн хамт нэхэмжилж болно.

2.4 Онцгой тохиолдолд iHotel захиалгын системээр зарим өдрүүдэд, тодорхой буудлын өрөөг Харилцагчийн зүгээс илүү хямд үнээр санал болгож болно. Энэ нь Харилцагчаас санал болгож буй тусгай үйлчилгээ ба тодорхой шаардлага, нөхцөлтэйгөөр санал болгосон үйлчилгээ болохыг анхаарна уу. Жишээ нь: Захиалгыг нэгэнт хийсэн тохиолдолд цуцлах боломжгүй эсвэл төлбөрийг урьдчилж авах бөгөөд буцаалтыг хийх боломжгүй гэх мэт. Тиймээс захиалгаа хийхээсээ өмнө эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээний захиалгын нөхцөл, тавигдах шаардлагатай сайтар танилцаж шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

3. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

3.1 Бид Хэрэглэгчийн мэдээллийг нууцлалын хамгаалахад онцгойлон ажилладаг болно. Манай “Мэдээллийн нууцлалын журам”-тай уг холбоосоор орж дэлгэрэнгүй танилцахыг хүсье.

4. ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ

4.1 Хэрэглэгчид санал болгож буй манай Үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд бид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө Хэрэглэгчээс ямар нэг нэмэлт төлбөр, захиалгын шимтгэл авахгүй болно.

4.2 Харилцагч нь Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүн үйлчилгээ буюу Буудлын үйлчилгээний төлбөрийн бага хувийг үйлчилгээ дууссаны дараагаар  iHotel.mn-д үйлчилгээний шимтгэл болгож төлдөг болно.

5. ТӨЛБӨР

5.1 Захиалгыг өгөх явцад төлбөрийг iHotel захиалгын системд заасан хэлбэрээр гүйцэтгэх ба урьдчилж захиалгын төлбөр хийгдсэнээр таны захиалга баталгаажна.

5.2 Захиалгын төлбөрийг iHotel захиалгын системд заасан гуравдагч төлбөрийн хэрэгслийг ашиглан (банкны шилжүүлэг, онооны карт, цахим мөнгөөр гэх мэт) гүйцэтгэж захиалгыг баталгаажуулж болно.

5.3 Цуцлах боломжгүй болон буцаалт хийхгүй нөхцөлтэй тусгай үнээр санал болгосон захиалгын хувьд захиалга хийгдэн баталгаажих үед Айхотел нь төлбөрийг банкны шилжүүлэг эсвэл төлбөрийн картаас татан авах эрхтэй байна.

5.4 Өөрийн сонгосон захиалгатай холбоотой бүхий л мэдээлэл болон нөхцөлийг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр захиалга хийхийг зөвлөж байна.

6. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР, ЗАХИАЛГЫН ЦУЦЛАЛТ БОЛОН ЗОЧИН ИРЭХГҮЙ БАЙХ

6.1 iHotel захиалгын систем дээр санал болгосон Буудалд Хэрэглэгч захиалгаа хийсэн бол Хэрэглэгч захиалга цуцлалтын журам болон бусад нөхцөлтэй (тухайн Буудлын ашиглалтын болон үйлчилгээний журам гэх мэт) танилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр захиалга хийсэн гэж үзнэ.

6.2 Манай iHotel захиалгын системээр санал болгож буй Буудлуудын захиалгын болон цуцлалтын ерөнхий журмууд нь тухайн буудлын танилцуулах хуудас, эсвэл захиалга хийх хуудас, мөн захиалгын баталгаажуулах хуудас, и-мэйл зэргээр танд хүргэж байгааг анхаарч танилцаж, захиалгаа хийхийг зөвлөж байна.

6.3 Тусгай хямдарсан үнээр санал болгож байгаа буудлын хувьд цуцлалт эсвэл өөрчлөлт хийх боломжгүй хатуу журам, нөхцөлтэй байдгийг анхаарна уу.  

6.4 Барьцаа төлбөр эсвэл урьдчилгаа төлбөр (бүтэн болон хэсэгчилсэн хувиар) шаардлагатай захиалгуудын хувьд цуцлалтын журмын дагуу, тодорхой шатлал бүхий хуваариар захиалга цуцлалтын торгууль нэхэмжлэгдэх тохиолдол байж болно. Энэ тохиолдолд цуцлалт хийх бол нийт төлөгдсөн урьдчилгаа, барьцаа төлбөрийг бүрнээр нь, эсвэл тодорхой хувийг буцаан авахгүй тохиолдол мөн байж болохыг анхаарна уу.

6.5 Цуцлалт болон урьдчилгаа төлбөрийн журам нь Буудал болон өрөөний төрөл, захиалгын хугацаа болон агуулгаас хамааран харилцан адилгүй байж болно. Тиймээс захиалга хийх Буудлынхаа захиалгын журам нөхцөлийн заалт мөн захиалга баталгаажуулалт хуудсанд буй Буудлаас Хэрэглэгчид зориулсан чухал мэдээлэл (цуцлалтын журам, барьцаа төлбөр, төлбөрийн карттай холбогдох мэдээлэл, хамт олны захиалгатай холбогдох мэдээлэл, нэмэлт ор гэх мэт мэдээлэл) хэсэгтэй сайтар уншиж танилцана уу.

6.6 Төлбөрийн хоцролт, төлбөрийг буруу банкны дансанд хийсэн, төлбөрийн картны мэдээллийг буруу өгсөн эсвэл хүчингүй картны мэдээлэл өгсөн гэх зэргээс үүдэх аливаа хариуцлага нь Хэрэглэгчийн бүрэн хариуцлага байна. Үүнээс үүдэн гарсан аливаа эрсдэл, хохирлыг iHotel.mn хариуцахгүйгээс гадна Буудлын журмын дагуу хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хэрэглэгч Буудалд төлсөн төлбөрийг буцааж авах эрхгүй байна.  

6.7 Хэрэв та хийсэн захиалгадаа өөрчлөлт оруулах, шалгах, эсвэл цуцлахыг хүсвэл танд илгээгдсэн захиалгын баталгаажуулалтын и-мэйл дэх зааврыг дагана уу.

6.8 Та Буудалдаа оройтож очих, эсвэл дараа өдөр нь очихоор болсон тохиолдолд энэ тухайгаа бидэнд урьдчилан мэдээлж, таны өрөө цуцлагдахаас сэргийлэх боломжтой. Шаардлагатай бол манай Хэрэглэгчид үйлчлэх төвийн info@ihotel.mn хаяг руу болон 77279090 дугаарт холбогдвол бид Буудалд мэдээллийг дамжуулан туслах болно.

6.9 iHotel.mn нь таны Буудалдаа оройтож ирсэн, захиалгаа цуцалсан гэх зэргээс үүдэн гарсан Буудлаас нэхэмжлэгдсэн аливаа торгууль төлбөрт ямар нэг үүрэг болон хуулийн хариуцлага хүлээхгүй болно.

7. ХАРИЛЦАА ХОЛБОО

7.1 Манай iHotel захиалгын системээр дамжуулан цахим хаяг, өөрийн мэдээллээ бүртгүүлэн захиалга хийснээр та,
           -Таны захиалгатай холбоотой болон таны очих газар, орон нутагтай холбоотой мэдээллүүдийг (гуравдагч байгууллагын танилцуулга мөн багтаж болно) хүлээн авахаар,
           -Буудалд үйлчилгээ авч дууссаны дараагаар таны сэтгэгдэл, санал хүсэлтийг авах маягтыг хүлээн авахаар тус тус хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

7.2 iHotel.mn нь Хэрэглэгчийн Буудалтай шууд харилцсан аливаа харилцаанд хариуцлага хүлээхгүй болно.

7.3 iHotel.mn нь Хэрэглэгчийн Буудалтай харилцсан харилцаа, түүний дагуу Буудал талын хүлээн авсан, хүлээн зөвшөөрсөн, танилцсан аливаа хүсэлтэд баталгаа өгөхгүй.

7.4 Та өөрийн хийсэн захиалгаа баталгаажуулан, шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч байхын тулд өөрийн цахим имэйл хаягийг зөв бүртгүүлэхийг зөвлөж байна.

7.5 Бид таны цахим имэйл хаягаа буруу алдаатай бичиж бүртгүүлсэн, утасны дугаар мөн төлбөрийн картны дугаарын мэдээллээ алдаатай бүртгүүлсэн үйлдэлд хариуцлага хүлээхгүй болно.

7.6 iHotel.mn-тэй холбогдох гомдол эсвэл үйлчилгээний талаарх санал хүсэлтээ албан ёсоор info@ihotel.mn цахим хаягаар илгээх ба ингэхдээ үйлчилгээг авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор бидэнд ирүүлэхийг хүсье.

7.7 Дээрх хугацаа өнгөрсний дараа гаргасан гомдлыг хүлээн авахгүй ба таны гомдлыг барагдуулах (хохирлыг барагдуулах гэх мэт) боломжгүй болох магадлалтайг анхаарна уу.

7.8 Буудлын захиалга авах боломжит өрөөний тоо болон үнэ зэрэг нь онлайн орчинд байнга өөрчлөгдөж байдаг болохыг анхаарна уу.

8. ЭРЭМБЭЛЭЛТ, ОДНЫ ЗЭРЭГЛЭЛ БОЛОН ЗОЧНЫ СЭТГЭГДЭЛ

8.1 iHotel захиалгын систем дээрх Зочид буудал, амралтын газруудын анхдагч үндсэн тохиргооны эрэмбэлэлт нь “Онцлох” байна.

8.2 Хэрэглэгчид зориулан Харилцагч Буудлуудыг эрэмбэлэх өөрийн аргыг бид боловсруулан гаргаж хэрэглэдэг. Анхдагч эрэмбэлэлт нь системд бүрэн автоматаар тохируулагддаг систем бөгөөд олон тооны шалгуур хэмжүүрүүд, үүнд хэрэглэгчдийн дундах нэр хүнд, үйлчилгээний чанарын гүйцэтгэл, захиалгын тоо болон захиалга цуцлалтын тоо гэх мэт тоон үзүүлэлтүүд дээр мөн үндэслэгдэн тогтоогддог болно.

8.3 Харилцагчаас төлөгддөг шимтгэлийн дүн болон хувь нь мөн энэхүү эрэмбэлэлтийн чухал үзүүлэлтүүдийн нэг болно.

8.4 Энэхүү iHotel захиалгын системд буудалд “од” эрэмбэлэлт хэрэглэгдэж байгаа нь Зочид буудлын салбарт хэрэглэгддэг зэрэглэлийг тогтоосон одны систем биш болно.

8.5 Хэрэглэгчийн сэтгэгдэл нь бусад хэрэглэгчдэд үйлчилгээний чанарын талаар мэдээлэл өгөх зорилгоор iHotel захиалгын системд байрлах тухайн Буудлын мэдээллийн хуудсанд байрлана. Уг мэдээллийг маркетинг, идэвхжүүлэлт мөн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор iHotel.mn нь өөрийн эзэмшин удирддаг iHotel захиалгын систем, бусад нийгмийн сүлжээ, аппликейшн зэрэг сувгаар хэсэгчлэн болон бүрэн эхээр нь хэрэглэж, байршуулж болно.

8.6 Бид өөрийн шийдвэрээр сэтгэгдлийн тохиргоог хийх, байршуулахаас татгалзах, хасч арилгах эрхтэй байна. Сэтгэгдэл нь судалгааны агуулгатай бөгөөд үүгээрээ аливаа Буудлыг сурталчлах, санал болгох, урамшуулах гэх мэт зорилго санаа агуулаагүй болно.

9. ЭРХ ҮҮРЭГ

9.1 Бид өөрийн үйлчилгээний алдаа дутагдал, хариуцлагагүй байдал зэргээс үүдэн танд бодитоор учирсан шууд хохирлыг захиалгын хуудсанд заагдсан нийт үнийн дүн хүртэлх хэмжээгээр үйлчилгээний нөхцөл, журамд тодорхойлогдсоны дагуу хариуцлагыг хүлээнэ.

9.2 Бид (аливаа албан тушаалтан, захирал, ажилтан, төлөөлөгч, охин компани, нэгдмэл сонирхолтой компани, түншлэгч, агентын хэн нь ч) Харилцагч оруулсан, Хэрэглэгчээс ирүүлсэн Буудлын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг iHotel захиалгын систем дээрээ байрлуулснаараа тухайн Харилцагчийн бизнесийн ашиг алдагдал, хохирол, нэр хүндийн уналт гэх мэт шууд болон шууд бус үр дагаварт хариуцлага хүлээхгүй болно.

9.3 iHotel.mn нь Харилцагчийн санал болгож буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрт хамаарах НӨАТ-ийг зөвхөн бидэнд олгогдсон дүнгээр олгоно.

9.4 Та өөрийн зочид буудал, амралтын газрын зураг, бичлэг, дүрсийн зохиогчийн эрхийг эзэмшигч нь бөгөөд эдгээрийг манай системд байршуулснаараа эдгээр зураг, бичлэг, дүрсийг iHotel.mn нь өөрийн вэб хуудас, аппликэйшн болон бусад танилцуулах, сурталчилгааны хэвлэл, хэрэгсэлд ашиглаж болно гэдгийг та хүлээн зөвшөөрсөнд тооцно. Ингэхдээ iHotel.mn-д эдгээр зураг, бичлэг, дүрсийг ашиглах, хувилах, бусдад үзүүлэх, тараан түгээх, өөрийн үзэмжээр iHotel.mn дээр байршуулах хязгаарлагдмал бус эрхийг олгож байгаа гэж үзнэ. Эдгээр зураг, бичлэг, дүрсийг байршуулсан хүн (этгээд) нь тэдгээрийг iHotel.mn-д ашигласнаас бий болох аливаа гуравдагч этгээдээс үүсгэх бүхий л хууль ёсны хариуцлагыг хүлээнэ.

9.5 iHotel.mn нь эдгээр зураг, бичлэг, дүрсийн эзэмшигч биш ба эдгээрийн үнэн бодит байдалд системд байршуулсан хувь хүн (этгээд), эсвэл байгууллага нь баталгаа өгөх үүрэгтэй ба iHotel.mn энэ тал дээр хариуцлага үүрэг хүлээхгүй.

9.6 Зураг, бичлэг, дүрсийг системд оруулж байгаа хүн (этгээд) нь ямар нэг вирус, халдваргүй байдалд баталгаа өгөх үүрэгтэй ба мөн эдгээр нь ямар нэг садар самуун, хууль бус, бүдүүлэг агуулгагүй, аливаа гуравдагч этгээдийн оюуны өмчийн болон зохиогчийн, хувийн нууцын эрхэнд халдаагүй байдлыг мөн хангах үүрэгтэй байна.

9.7 Дээрх шалгууруудыг бүрдүүлээгүй тохиромжгүй зураг, бичлэг, дүрсийг iHotel.mn-д байршуулахыг зөвшөөрөхгүй ба байршсан тохиолдолд iHotel.mn нь урьдчилан мэдэгдэхгүйгээр iHotel захиалгын системээс устгах, арилгах эрхтэй байна.

10. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

10.1 Манай iHotel захиалгын системд ашиглагдаж байгаа программ хангамж,  iHotel захиалгын систем дээрх мэдээлэл, танилцуулга, контент, тэдгээрийн зохиогчийн болон оюуны өмчийн эрх нь iHotel.mn болон түүний харилцагч, түншлэгч нарынх байна.

10.2 Бидний үйлчилгээгээ санал болгодог iHotel захиалгын систем дээрх контент (зочдын сэтгэгдэл, түүний орчуулсан хувилбар, хуудасны харагдах байдал, бүтэц зэрэг) гэх мэт бүхий л зохиогчийн болон оюуны өмчийн онцгой эрх, барааны тэмдэгтийг эзэмших ба iHotel.mn-ийн албан ёсны бичгэн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, холбоосоор дамжуулах, хэвлэн нийтлэх, идэвхжүүлэлт сурталчилгаанд хэрэглэх, нэгтгэж засварлах, контентыг ашиглах (орчуулсан хувилбар болон зочдын сэтгэгдэл багтана)-ыг хориглоно.

10.3 Хэрэв та iHotel захиалгын систем дээрх мэдээлэл контент, агуулгын (бүрэн эсвэл хэсэгчилсэн) зохиогчийн эсвэл оюуны өмчийн эрхтэй бол (орчуулсан хувилбар, зочны сэтгэгдэл багтана) үүгээр iHotel.mn тэрхүү эрхээ шилжүүлэн өгч байгаа болно.

10.4 Аливаа хууль бус ашиглалт, хэрэглээ болон мөн дээр дурдсан үйлдэл нь оюуны өмчийн эрхийн (зохиогчийн эрх ба мэдээллийн нууцлалын эрхийг оруулаад) зөрчилд хүргэхийг анхаарна уу.

11. БУСАД ЗҮЙЛ

11.1 Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журам нь Монгол улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн цар хүрээ, хэм хэмжээнд үйлчлэх ба аливаа маргааны үед талууд эвийн журмаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.

11.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын эх хувилбар нь Монгол хэлээс гадна бусад гадаад хэл рүү хөрвүүлэгдсэн байж болох бөгөөд эх хувилбарын адил хүчин төгөлдөр байх ба аливаа маргааны тохиолдолд эх хувилбар болох Монгол хэл дээрх хувилбарыг баримталж маргааныг шийдвэрлэнэ.

11.3 Монгол хэл дээрх эх хувилбар нь манай iHotel захиалгын системийн Монгол хэл дээрх хуудсанд байршсан байх ба таны хүсэлтээр дижитал хувилбарыг илгээх боломжтой.

11.4 Хэрэв энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын аль нэг заалт өөрчлөгдөх эсвэл хүчингүй болсон тохиолдолд бусад бүх заалт нь хүчин төгөлдөр бөгөөд дагаж мөрдөгдөхүйц хэвээр байна.

Update

This terms of service updated on 2018/10/15