Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Зочлох үйлчилгээний салбарын цахим шилжилт - MyHotel төсөл

2021-09-14
1065

Айхотел ХХК Швейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-тай хамтран хэрэгжүүлж буй  “MyHotel – Аялал Жуулчлал, Зочлох Үйлчилгээний Салбар дахь Цахим Шилжилт Төсөл” онлайн хэлбэрээр 9 сарын 3нд албан ёсоор нээлтээ хийж, олон нийтэд танилцуулсан билээ. Төслийн нээлтийн уулзалтанд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар (НАЖГ), Монголын Зочид Буудлуудын холбоо (МЗБХ), Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв (АЖХТ) болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон юм.

 

МyHotel төслийн зорилго нь КОВИД-ийн дараах аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар дахь цахим экосистемийг бий болгон дэмжин ажиллах юм.

 

Төслийн үр дүнд судалгаанд суурилсан MyHotel Academy цахим сургалтын платформыг боловсруулж, сургагч багш бэлдэх, 21 аймгийн 400 ААН-үүдийг сургалтанд хамруулж, үүнээс 200 ААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх ба шинэ эринд бизнес эрхлэх чадавхийг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой.

 

Төсөл 4 үе шаттай явагдах бөгөөд энэ хугацаанд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлаар сар бүр нээлттэй онлайн форум зохион байгуулах, салбарын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шинэ мэдээ мэдээлэл, видео, нийтлэлүүдийг контент хэлбэрээр хүргэж ажиллана.

 

MyHotel төсөл нь 2021 оны 8-р сараас 2022 оны 7-р сарын хооронд 1 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах тул та бүхэн төслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар www.myhotel.mn, //www.facebook.com/myhotel.mn хуудас болон 9915-4597,  9000-9090 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

 

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.