Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Говь нутгаар аялцгаая.

2020-08-16
161

1) Цагаан суварга- Дундговь аймаг, Өлзийт сум

Цагаан суварга нь Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг газар юм. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт харагддаг учир ийн нэрийджээ.  Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг, 90 хэмийн эгц эрэгтэй. Борооны дараа Цагаан суварганаас буух их ус асар том хүрхрээ мэт үзэсгэлэнтэй харагддаг гэж нутгийн ярьдаг. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн агуй байх бөгөөд зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул ийн нэрлэжээ. 

Говь Караван Серай | Gobi Caravanserai

Best Time to See Tsagaan Suvarga (White Stupa) in Mongolia 2020

2) Их газрын чулуу - Дундговь аймаг, Говь-Угтаал сум,

Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг. Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтодог, хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

ИХ ГАЗРЫН ЧУЛУУ » Ord.mn | Mongolian Mining

3) Дэл Хөнжилийн уул -  Дундговь аймаг, Өлзийт сум.

Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй дурсгалуудын нэг бол Дэл уулын цогцолбор дурсгал юм. Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна. 

Дэл уул

4) Улаан Эрэг /Баянзаг/- Өмнөговь аймаг, Булган сум.

Дэлхийн байгалийн долоон  гайхамшигт нэр дэвшиж буй Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших “Улаан эрэг” гэдэг нэрээрээ илүү алдаршсан газар. Баянзагийн онцгой улаан өнгө нь ялангуяа нар жаргах үед тодорч илүү үзэсгэлэнтэй харагддаг байна "Улаан-Эрэгбол дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай бөгөөд  улсын хамгаалтанд орсон түүх,  соёлын үл хөдлөх дурсгал яахын аргагүй мөн билээ. "Улаан Эрэг" бол дэлхийн анхны үйлэг гүрвэлийн өндөг олдсон гэдгээрээ алдартай ба улсын хамгаалалтанд орсон түүх, соёлын дурсгалт газар. Заг мод их ургадаг учраас өөрөөр Баянзаг  гэж мөн нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 орчим км, Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө  амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.

Баянзаг Жуулчны Бааз | Bayanzag Tourist Camp

Пылающие скалы Баянзаг в пустыне Гоби | Ландшафт

5) Ёлын ам - Өмнөговь аймаг, Даланзадгад сум.

Ёлын ам нь Говь Гурван Сайхан уулын ам бөгөөд ёл шувуу ихтэй болохоор ийм нэр авчээ. Далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 ам километр. Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын нарийхан хавцал юм. Хавцлын голоор жижиг горхи урсдаг бөгөөд өвөл мөсөн бүрхүүлээр хучигддаг. Хавцлын мөнхийн нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байжээ. Нар тусахгүй мөнхийн сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. Энд арц их ургадаг. Өглөө эрт эсвэл орой үдэш очвол янгир, аргаль, ёл шувуу зэрэг ховор амьтдыг үзэх боломжтой. 

Ханбогд Жуулчны Бааз | Khanbogd Tourist Camp

6) Хонгорын элс - Өмнөговь аймаг, Сэврэй сум.

Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэх нь бий. Энэхүү үргэлжилсэн элсэн манхны араар Хонгорын гол хэмээх арав гаруй км урт урсгалтай говийн бяцхан гол нь эрэг орчиндоо битүү ногоон зүлэг үүсгэсэн хоёр салаа гол бөгөөд адаг дээрээ нийлэн “Адаг нуур” хэмээх бяцхан нуурыг үүсгэдэг.

Говь Мираж Лодж | Gobi Mirage Lodge 

GOBI AND WHITE STUPA 4 Night 5DAYS-300$ | Legendary Gobi Travel LLC

7) Эргэлийн зоо - Дорноговь аймаг, Хатанбулаг сум.

Эргэлийн зоо нь байгалийн сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй газар бөгөөд 30 сая гаруй жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворыг хадгалсан хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг юм. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй км, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилсэн байгалийн сонин тогтоцтой, палентлогийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газар юм.

Дэлхийн эрдэнэ

Мэдээж та аялахдаа хогоо үлдээлгүй аваад яваарай, бид өөрсдийн газар нутгийн хамгаалагч, хайрлагч, мөн тэтгэгч гэдгийг санаарай. Мартаад явсан ганцхан гялгар уут байгалд шингэх гэж 1000 жил болдог учир та аялахдаа хогоо заавал нэгдсэн цэгт хаяхыг уриалж байна.

уриалж tagged Tweets and Downloader | Twaku

 

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.