Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

iHotel LLC - ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗАР-ын борлуулалтыг дэмжих үйлчилгээ

2018-08-20
364

iHOTEL.MN ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗАР ЗАХИАЛГЫН ХУУДАС 
Тус компанийн зүгээс iHotel.mn захиалгын системийг хөгжүүлж 2017 оныг хүртэл олон улсын ASEM, JCI ASPAC зэрэг MICE арга хэмжээ, албан байгууллагуудын зочид буудал захиалгыг системээрээ дамжуулан гүйцэтгэсэн. Энэ оноос зочид буудлын захиалгын системээ олон нийтэд хүргэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Монгол болон гадаадын амрагч, аялагч, жуулчдад iHotel.mn сайтаар дамжуулан зочид буудал, жуулчны бааз, амралтын газрыг захиалах боломжийг олгож байна.

ДЭЛХИЙН ЗОЧИД БУУДЛЫН СИСТЕМТЭЙ ХОЛБОЛТ ХИЙХ
"Айхотел" ХХК нь олон улсын зочид буудал захиалгын тэргүүлэгч booking.com, agoda.com, expedia.comхуудасны албан ёсны эрхтэй төлөөлөгч, хамтран ажиллаж буй компанийн хувьд Монголын зочид буудал, амралтын газар, жуулчны баазыг дэлхийд тэргүүлэгч ОТА системд оруулах, борлуулах, идэвхжүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

ӨРӨӨНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Зочид буудал, амралтын газрын захиалгыг бүртгэх, удирдах, хянах, тайланг хүлээн авах хэрэгцээнд тулгуурлан Айхотел ХХК зочид буудалтай хамтын ажиллагаагаа сайжруулах, үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор iHotel PMS буюу ӨРӨӨНИЙ УДИРДЛАГЫН СИСТЕМ-ийг боловсруулснаа та бүхэнд хүргэж байна. Cloud технологийг системд ашигласан нь хэрэглэгчид хаанаас өөрийн системд нэвтрэх, бүртгэл хийх, хяналт тавих боломжийг олгож байна.

ТУРШЛАГА
Бид өнгөрсөн хугацаанд 62 зочид буудал, амралтын газартай хамтран ажиллаж, 63 орны 7100 зочин -ыг хүлээн аваад байна. Энэ дундаа бид 2016 онд ASEM буюу Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт, 2017 онд JCI ASPAC арга хэмжээний зочид буудлыг хариуцан ажилласан туршлагатай.

Та дараах үйлчилгээтэй танилцаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай info@ihotel.mn мэйл хаягаар харилцах буюу 77279090 дугаарын утсанд хандана уу.

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.