Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

iHotel зочид буудал, амралтын газар бүртгүүлэх давуу талууд

2018-07-20
437

Монголын анхны зочид буудлын захиалгын систем болох iHotel.mn -д зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд бүртгүүлж хамтран ажиллах нь дараах давуу талуудтай.

Онлайн байрлал

Хэрэглэгчид онлайнаар өөрийн аялахаар төлөвлөж буй байрлалд амралтын газар хайх, дэлгэрэнгүй мэдээлэл авах, өөрт таарсан эсэхээс хамаарч сонголт хийх дадалтай болж байгаа учир үүнд нийцүүлэн буудлын мэдээллийг онлайн орчинд байрлуулж байна. 

Онлайн сурталчилгаа

Онлайн орчинд хамгийн өндөр нөлөө үзүүлж байгаа Search Engine Optimization буюу хайлтын системийн оновчлол дээр ажиллаж тухайн буудлын мэдээллийг оруулж хэрэглэгч тухайн байрлалд хайлт хийхэд хамгийн хурдан, оновчтойгоор гарч ирэх нөхцлийг бүрдүүлж байна. Мөн Facebook, Instagram зэрэг сошиал медиа сувгуудыг ашиглаж өдөр 20,000+ хэрэглэгчид буудлуудыг санал болгодог.

Төлбөрийн шийдэл

Тус компани одоогоор хэрэглэгээс и-куб үйлчилгээ, картын дугаараар төлбөр төлөх үйлчилгээ, Q pay, Mostmoney төлбөр төлөх болон дансаар төлбөр төлөх боломжоор хангадаг. Мөн ойрын хугацаанд Монголд амжилттай ажиллаж буй онлайн төлбөрийн болон лояалти хөтөлбөр болон Candy, Redpoint -оор төлбөр төлөх, буудлын төлбөрөөс хасах боломжийг хэрэглэгчид өгч байгаа юм.

Баталгаатай захиалга хүлээн авах

iHotel.mn хэрэглэгчээс захиалгыг хүлээн авч баталгаажуулахдаа төлбөрөөр баталгаажуулдаг учир тухайн захиалсан зочин ирэхгүй байх, өрөө сул хонуулах эрсдлийг багасгаж байгаа юм.

Цуцлалтын уян хатан нөхцөл

iHotel.mn системд буудал өөрийн цуцлалтын нөхцлийг сонгон оруулах, цуцлалтын нөхцлөөс хамаарсан үнийн тарифийг тогтоох боломжтой боломжтой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

iHotel.mn систем нь буудалд байрласан хэрэглэгчийн сэтгэгдлийг авах замаар буудлын үйлчилгээний чанар, үр дүнг хэмжих, үүгээр дамжуулан үйл ажиллагаа сайжруулалт хийх боломжтой.

Үнийн уян хатан удирдлага

Зочид буудал хэрэглэгчийн дүүргэлтээс хамаарч үнээ нэмэгдүүлэх болон хямдрал үзүүлэх боломжийг мөн iHotel.mn систем олгож байна. 

Хэрэглэгчид хямдралын мэдээлэл хүргэх

Буудал дүүргэлт сул байгаа үедээ хэрэглэгчдэд iHotel компаниар дамжуулан сурталчилгаа хүргүүлэх, хямдрал урамшуулал зарласан үед энэ талаар мэдээлэл хүргүүлэх боломжтой.

Өөрийн цахим хуудсыг холбох

Зочид буудлууд өөрийн цахим хуудсанд захиалгын систем нэвтрүүлэхэд үнэтэй болдог, мөн захиалгыг удирдах, ачаалалтай үед захиалга хаах боломжгүй байдаг. iHotel.mn системийн хувьд зочид буудлын веб сайттай API холболт хийж ажиллах боломжтой ба ингэснээр буудалд тулгарах уг асуудлыг шийдэж чадах юм.

Өрөөний удирдлагын систем ашиглах боломж

Уг Cloud буюу үүлэн технологи дээр хэрэглэгдэх системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр буудлын захиалгыг олон компьютерээс нэгэн зэрэг удирдах, захиалга оруулах, харахын зэрэгцээ хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, хэрэглэгчтэй харилцах, орлого зардлын товч мэдээллийг авах зэрэг давуу тал бий болох юм.

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.