Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Хорио цээрийн дэглэмтэй энэ үед амрах боломжтой газрууд

2020-03-18
2920

Хүйтний ам цаашилж, Хөхүүрийн ам наашилж буй энэ өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ их хотын стресс, чимээнээс түр ч болтугай гарахаар төлөвлөж байна уу?

Тэгвэл та анхаарлаа наашаа хандуулаарай… Нийгэм цаг үеийн өнөөгийн байдал хэн хүний сэтгэлийг түгшээж байгаа энэ цаг үед хайртай хүмүүсээ хамгаалаад зогсохгүй стресс, ядаргаагаа цэвэр агаарт гаран тайлцгаая. Харин таньд салхинд гарч тухлах боломжтой газар олдохгүй байгаа юм биш биздээ? Тэгвэл бид та бүхэнд яг одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй хэд хэдэн амралтын газар, сувиллын мэдээллийг хүргэж байна.

 

Корпорейт Зочид Буудал Ресорт Нүхт

Богд уулын Нүхтийн аманд байрлах тул хотоос хамгийн ойр гэдгээрээ давуу талтай. Мөн аль хэдийн үйлчлүүлэгч, хэрэглэгчиддээ үйлчилгээний чанар стандартаараа танигдсан тул хэзээд хамгийн эрэлттэй газруудын 1 яах аргагүй мөн.

Захиалга өгөх:  Корпорейт Зочид Ресорт Нүхт

iHotel.mn - Зочид буудал, амралтын газрыг ХЯМД ҮНЭЭР урьдчилан захиалах боломжийг танд олгож байна.

Холбоо барих: 77279090

 

 

Номун Амралт, Сувиллын Цогцолбор

Номун Амралт, Сувиллын Цогцолбор нь хотоос 24 км-ийн зайд буюу “Найрамдал” зуслан явах зам дагуу байрлаж байна. Тус цогцолбор нь ази, европ хосолсон эмчилгээ, сувиллын бүх төрлийн үйлчилгээг (рашаанаас бусад)  үзүүлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлж байна.

Захиалга өгөх: Номун Амралт, Сувиллын Цогцолбор

iHotel.mn - Зочид буудал, амралтын газрыг ХЯМД ҮНЭЭР урьдчилан захиалах боломжийг танд олгож байна.

Холбоо барих: 77279090

 

Баян Монгол Ресорт

Баян Монгол Ресорт нь Цонжинболдогоос 7 км буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг. 100% байгалийн гаралтай түүхий эдээр баригдсан Luxury Wooden House-ууд нь 48м/кв + 12м/кв Террастай. Орон зайн сонирхолтой шийдэл бүхий орчин үеийн архитектурын чиг хандлагад нийцсэн ба хаусууд нь дотроо: үүдний өрөө: өндөр тааз бүхий амралтын хэсэг, зочны өрөө, ариун цэврийн өрөө болон техникийн өрөө тус бүрээс бүрдэнэ. Мансардын давхарт унтах хэсгийг шийдэж өгсөнөөс гадна уран гартай залуусын бүтээлүүдээр чимэглэсэн нь таныг үзэсгэлэнт галлерейд байгаа мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Дашрамд дуулгахад та 5-аас дээш хоногоор байрлах бол 50% хөнгөлөлттэй тул энэ боломжийг бүү алдаарай.

iHotel.mn - Зочид буудал, амралтын газрыг ХЯМД ҮНЭЭР урьдчилан захиалах боломжийг танд олгож байна.

Холбоо барих: 77279090

 

Монголын Нууц Товчоо Амралтын Газар

"Монголын нууц товчоо" амралт, аялал жуулчлалын цогцолбор Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг. Далайн түвшингээс дээш 1500 км орчим өргөгдөн байрладаг. 

Давуу талуудаас дурьдвал:

  • Дэд бүтэц сайн хөгжсөн
  • Үндэсний бүх үүрэн телефон утасны сүлжээтэй
  • Өөрсдийн туслах аж ахуйгаас бэлдсэн экологийн цэвэр хүнсний ногоо, мах, сүүгээр үйлчилнэ
  • Жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг
  • 12-13 зууны үеийн түүх, соёлыг сурталчлах, үндэсний бичиг соёлоо таниулах номын шар өргөөтэй

Захиалга өгөх: Монголын Нууц Товчоо Амралтын Газар

iHotel.mn - Зочид буудал, амралтын газрыг ХЯМД ҮНЭЭР урьдчилан захиалах боломжийг танд олгож байна.

Холбоо барих: 77279090

 

Цагаан Булаг Амралт

Цагаан Булаг Амралт нь орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, стандартыг хангасан зочид буудал, бүрэн сийлбэртэй хүндэтгэлийн монгол гэр, монгол үндэсний хэв маягийг хадгалсан гэр буудалтай. Улаанбаатар хотоос баруун зүгт Дархан явах зам дагуу 108 км зайд байрлаж байна.

Захиалга өгөх: Цагаан Булаг Амралт

iHotel.mn - Зочид буудал, амралтын газрыг ХЯМД ҮНЭЭР урьдчилан захиалах боломжийг танд олгож байна.

Холбоо барих: 77279090

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.