Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Хотоос холгүй байрлах амралтын газар - Бумбат ресорт

Гэр бүлээрээ сайхан агаарт амарч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлэх, бяцхан үрсийнхээ мөрөөдлийг нь биелүүлж цасан хүнийг хамтдаа бүтээх, мартагдахааргүй дурсамж үлдээж өвлийн сэнгэнэсэн сайхан агаарын мэдрэмжийг хотоос жаахан л гараад авчхаж болж байна. Энэ боломжийг “Бумбат ресорт” олгож байгаа юм. 

Хотоос ердөө 25 км-т, Налайх орох замд, Ургах наран хорооллоос 3 км-ийн зайд байрладаг учир хоттой хамгийн ойр байрлах байгалийн үзэсгэлэнт газрыг мэдрэх боломжтой боллоо. Богд уулын дархан цаазат, уул, ус, мод, чулуу хосолсон үнэхээр сайхан газар юм.


Бумбат ресорт нь 2013 оноос хойш жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай хамт олон юм.

Амралтын газрын давуу талууд:

1. Иж бүрэн үйлчилгээ

Зочид буудлаас санал болгодог үйлчилгээ 

  • Биллиард 
  • Караоке 
  • Хурлын өрөө 
  • Ресторан 
  • Паб 
  • Волейбол 
  • Диско бар
  • Өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай
  • Амт шимтэй хоол 

2. Ая тухтай байдал 

  • Эрүүлжүүлж, алжаал тайлах төв
    • Саун
  • Угаалгын өрөө
    • Боловсон ариун цэврийн өрөө 
    • Нийтийн ариун цэврийн өрөө 
    • Шүршүүртэй ариун цэврийн өрөө
    • Халуун, хүйтэн ус
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Сагс, волейболын талбай

3. Байршил

  • Улаанбаатар хотын төвөөс 25 км-т, Налайх орох замд, Ургах наран хорооллоос 3 км-ийн зайд байрладаг.

Захиалга өгөх: Бумбат ресорт

 

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.