Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Зочид буудал, амралтын газрын веб сайт хийхэд анхаарах 15 зүйлс

Танай зочид буудал, амралтын газрын вебсайт бол танай интернет дэх нүүр царай билээ. Хэрэв та өөрийн вебсайт дээрээ хангалттай анхаарал хандуулахгүй бол зочид тань ирээдүйд таны өрсөлдөгчийг илүү сонгох болно. Иймд зочид буудлын вэбсайт хийхэд анхаарах хэрэгтэй хамгийн чухал 15 зүйлийн талаар та бүхэнд хүргэж байна.

 

1. Домэйн нэр


Таны домэйн нэр нь буудлын нэрийг агуулсан, маш энгийн байх ёстой. Мөн хэрэглэгчид ч ийм нэрийг хурдан санаж чаддаг. Энэ нь таны вэбсайтыг хэрэглэгчид болон Google зэрэг хайлтын систем хурдан танихад чухал үүрэгтэй юм.

 

2. Холбоо барих мэдээлэл


Одоо цагт ихэнх хайлтууд гар утсан дээр хийгдэх болсон (Google компани 50%-иас дээш гэдгийг ч баталдаг). Танай буудлыг хайж буй хэрэглэгч захиалга өгөхөөс гадна үйлчилгээтэй холбоотой гэнэтийн асуудалд тулгарсан байж болохыг анхаараарай Тиймээс хүмүүст холбоо барих мэдээллийг хамгийн хурдан буюу дээд хэсэгт байрлуулах ёстой. Холбоос дээр дарахад шууд тухайн утаснаас залгагддаг байхаар тохируулахыг ч бүү мартаарай.

 

3. Нэрээ дээр байрлуул


Өөрийн буудал, амралтын газрын тань нэр, лого, зураг, өнгө төрх нь дээрээ байх нь зохимжтой. Энэ нь хэрэглэгч хайж байсан зүйлээ хурдан олсныг илтгэхийн зэрэгцээ ОТА зэрэг олон зочид буудал санал болгосон вебсайт биш болохыг тэдэнд ойлгуулдаг.  

 

4. Гар утсанд тохируул


Mobile Friendly буюу гар утаснаас зохимжтой харагдах нь зөвхөн “сайн” вебсайт байх ойлголт биш юм. Үүнийг заавал хийх ёстой. Учир нь дээр дурдсанчлан хэрэглэгчид дийлэнхдээ гар утаснаас интернетэд хандах болсон.

 

5. Хялбар чиглүүл


Аялал жуулчлал, зочид буудлын салбар нь өөрчлөлтөд маш мэдрэг салбар. Тийм ч учир хэрэглэгчийг өөрийн буудлын сайтад оруулсны дараа аль болох бага үйлдлээр хүссэн мэдээллүүдийг үзүүлэх ёстой. Энэ нь хэрэглэгчид хялбар ойлгогдохоос гадна хайлтын системүүдэд ч ойлгомжтой байдаг. Хүссэн мэдээллүүд гэдэгт холбоо барих мэдээлэл, үнийн тариф, хэрэглэгчид өгөх давуу тал, захиалгын хүсэлт авах цонх зэрэг багтана.

 

6. Сайн чанарын зураг болон видео


Нарийвчлалтай, чанар сайтай, зөв өнцгөөс дарсан зураг болон богино хэмжээний видео нь хэрэглэгчид танай буудлыг гайхамшигтай сурталчлах болно. Зочны байрлах өрөөнүүд, ресторан, гадна орчин зэргийн зураг үүнд багтахын зэрэгцээ санал болгож буй нэмэлт үйлчилгээнийхээ ч зургийг оруулахаа битгий мартаарай.

Зочдын сэтгэлийг татахын тулд эдгээр зурагнуудыг цахим хуудасныхаа дээд хэсэгт гүйлгэж байрлуулдаг. Харин видеоны хувьд YouTube дээр байрлуулж холбох нь зүйтэй ба санал болгох видео хэсгийг устгахаа мартуузай.

Зурагны мөн нэгэн шаардлага нь бага хэмжээтэй байх ёстой. Үгүй бол таны хуудсыг уншиж дуусахыг хэрэглэгчид тэр бүр хүлээхгүй шүү. .

 

7. Эхэнд харагдах хэсэг


Хэрэглэгчид хамгийн түрүүнд харагдах хэсэгт маш сайн анхаарлаа хандуул. Компьютер дээрээс ч тэр, гар утсан дээрээс ч тэр эхний харагдах хэсэгт хамгийн өндөр ач холбогдол өгөөрэй. Үүнд таны буудлын холбоо барих мэдээлэл, нэр, зураг болон захиалга хийх товч зэрэг багтана.

 

8. Энгийн нүүр хуудас


Нүүр хуудсыг бүгд үзнэ гээд дэндүү замбараагүй болгочих вий. Бусад хуудасны хувьд ч мөн хэрэгтэй болон хэрэггүй мэдээллүүд гэж бий. Тухайн хуудсанд хэрэглэгчийн сонирхсон л мэдээлэл байх ёстой. Та маш “уйдамтгай” хэрэглэгчтэй өөрийн вебсайтаараа дамжин борлуулалт хийхээр оролдож байгаа учир байшинд ороод ирсэн хэрэглэгчидтэй битгий андуураарай.

 

9. Харилцан хамааралтай агуулга


Контент буюу агуулгаа сайтдаа зориулж хийхийн зэрэгцээ Google зэрэг хайлтын системд тохируулж хийх ёстой. Хамгийн хэрэгцээтэй түлхүүр үгнүүд болон дотоод линкүүдээ ч мөн ашиглах хэрэгтэй. Хэрэглэгчийн онцгой сэтгэгдэл мөн их чухал агуулга. Энэ таныг дараагийн борлуулалтад чиглүүлж байдаг. Мөн вебсайт дээрх гарчиг болон текстийн фонтууд нь өвөрмөц бус, хэрэглэгчийн нүдэнд хялбар уншигдаж байх ёстой битгий мартаарай.

 

10. Сайн захиалгын системтэй холбогдох


Таны цахим хуудсанд ЗАХИАЛГА товч дарахад өөр хуудасруу үсэргэхээс сэргийлээрэй. Хэрэглэгч захиалга өгөхөд тэр нь маш энгийн бөгөөд найдвартай байх ёстой. Төлбөрийн нөхцөлийг ч мөн олон улсын жишиг, стандартын дагуу шийдэхийг зориорой.

 

11. Анализ хийх


Таны цахим хуудсанд хэрэглэгчид ямар сайтаар дамжиж орж байгаа, ямар хайлтын үг түлхүү ашиглаж байна, хэдэн үйлдэл хийж байна, аль хуудаснаас гарч байна зэрэг мэдээллүүдээ та заавал үздэг байх ёстой. Эдгээр дээр үндэслэн та дараагийн хөгжүүлэлтийн шийд гаргах, борлуулалтаа нэмэгдүүлэхэд танд хялбар болов уу.

 

12. Хөдөлгөөнт дүрс, хөгжим зэргээс зайлсхий


Тэд вебсайтын унших ачааллыг удаашруулж байдаг. Тэгээд ч хэрэглэгчид ийм зүйлд тэр бүр дуртай байдаггүй.

 

13. Буудлын удирдлагын системтэй холбогдох


Захиалга бүртгэл, өрөөний удирдлагын шинэ цагийн системүүдтэй шууд холболт хийгээрэй. Та үнээ өөрчлөх, удирдах, өрөөгөө хаах, нээх, захиалга бүртгэх зэрэг олон хялбар ажлыг зөв Буудлын удирдлагын системтэй холбосноор хялбаршуулах юм.

 

14. Байршлаа харуулах


Таны буудал хотын төвд уу, эсвэл таны амралтын газар дурсгалт газрын хажууд уу? Эсвэл таны ресорт голын эрэг дээр үү, модон дунд уу? Зочдын сонирхлыг татах байршлын давуу талуудаа цахим хуудсандаа оруулахын зэрэгцээ хэдий хэмжээний зайд байгаа мэдээллийг мөн оруулаарай.

 

15. Хийлгэх газраа зөв сонгох


Энэ бол та өөрийн зочид буудал, амралтын газраа хэн нэгэнд даалгаж буйтай агаар нэг юм. Мэдээлэл технологийн салбарын хөгжлийг дагаад вебсайтууд ч байнгын шинэчлэлийг шаарддаг. Үнэ тариф, өрөөний дотор засал, өглөөний цай зэрэг бүх л үйлчилгээнд өөрчлөлт гарах бүр эдгээрийг сайтад оруулах хэрэгтэй болдог. Вебсайтаараа борлуулалтаа тасралтгүй дэмжих, ирээдүйд байнгын хөгжүүлэлт хийх зэргээ бодолцож мэргэжлийн компани сонгоорой. Харамч хүн хоёр төлдөг гэдгийг мөн битгий мартаарай.

(Эх сурвалж: ctaah.com)

ВЕБ САЙТ ХИЙХ ГАЗАР СОНГОХ

Та өөрийн зочид буудал, амралтын газрын цахим хуудсыг хийлгэх бол манай iHotel.mn -ийн хамт олонд хандаарай. Бид энэ салбарт ажилласан мэдлэг, туршлагын хүрээнд дээрх стандартын шаардлагуудыг хангасан цахим хуудсыг бүтээх болно.

ВЕБ САЙТ БҮТЭЭХ ХУУДСАНД ЗОЧЛОХ

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.