Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Өдрийн дундаж үнэ (ADR) гэж юу вэ?

2018-10-02
203

Өдрийн дундаж үнэ (ADR) гэж юу вэ?

Зочид буудлын ADR буюу өдрийн дундаж үнэ нь тодорхой хугацаанд тогтоосон нэг өрөөний нэг өдрийн дундаж үнэ юм.

Менежерүүдийн хувьд орлогын болон үнийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлэхэд RevPAR (revenue per available room) буюу боломжит нэг өрөөнд ногдох орлогын хэмжүүртэй хамт хэрэглэгддэг.

Менежерүүд дараах стратегиудаар өөрийн зочид буудлын ADR болон RevPAR-гаа нэмэгдүүлэх боломжтой.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЕГМЕНТЭЭР ЭРЭЛТИЙГ ТААМАГЛАХ НЬ:     

    Зочид буудлын менежер нь зочин ямар цаг үед, ямар үйлчилгээнд хэдий хэмжээний мөнгө төлж үйлчилгээ авмаар байгааг олж мэдэх, мөн хэрхэн тэдний хүлээлтэд нь хүрсэн үйлчилгээ үзүүлэх тухайд маш их хичээл зүтгэлийг зориулах шаардлагатай байдаг.

Ингэхэд хамгийн чухал түлхүүр зүйл бол улирал бүрийн эрэлт хэрэгцээ болон түүнтэй холбоотой бусад мэдээллийн харилцан хамаарал, уялдаа, мөн ялгаатай сегментийн үйлчлүүлэгч, зочинтой холбоотой дата мэдээллийг зөв ашиглах явдал юм.

Жишээлбэл, бизнес ажлаар аялагчдын хувьд амралтаар яваа аялагчдаас илүүтэйгээр бага буюу хямд үнийн мэдрэмжтэй байх нь түгээмэл.

Эрэлт хэрэгцээний таамаглалыг гаргаснаар нийт өрөөнийхөө хэдэн өрөөг, ямар хугацаанд, хэдэн хувийн хөнгөлөлттэйгээр борлуулах, эсвэл хэдэн өрөөг, хэзээ, ямар хугацаагаар үндсэн үнээр борлуулах нь зохистой вэ гэсэн төсөөллийг тодорхойлох боломжтой болох юм.

Өөрийн зочид буудлын харилцагч, үйлчлүүлэгчийн бүрдэл (ямар төрлийн зочид ихэвчлэн үйлчлүүлдэг)-ийн онцлогийг мөн ойлгож мэдсэнээр илүү үр дүнтэй үнийн стратеги болон илүү бодитой эрэлтийн таамаглалыг гаргаж чадна.

 

ЭРЭЛТЭД ТУЛГУУРЛАН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ НЬ:   

     Жуулчны улирлын болон арга хэмжээ (iHotel: Наадам), олон улсын хурал уулзалт (iHotel: АСЕМ зэрэг)-ууд болон бусад шалтгаанаар өндөр эрэлт бий болохоос хамааран зочид буудал нь үнийн өөрчлөлтийг уян хатан хийх замаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм.

Дахин хэлэхэд, энэ нь зүгээр нэг өрөөний үнээ нэмэгдүүлэх эсвэл дүүргэлтийг нэмэгдүүлэх тухай биш юм. Харин өөрийн зочид буудлын үйлчлүүлэгч, зочдын онцлог, зан төлөв, сегментийн төрлийг сайтар шинжлэн ойлгосны үндсэн дээр зөв цагт зөв хэрэглэгчид хамгийн зөв үнийг санал болгон борлуулалт болон дүүргэлтээ дэмжин нэмэгдүүлэх явдал юм.

Жишээ нь: Бизнес ажлаар ажлын өдрүүдэд буудалладаг зочны хувьд амралтаараа амралтын өдөр буудаллах зочин болон баярын өдрүүдийн хямдралтай үнээр буудаллах зочинтой харьцуулахад хэрэгцээ нь ч, харъяалах сегмент нь ч хоорондоо ялгаатай юм.

Эсрэгээрээ хямд үнийн мэдрэмжтэй зочны хувьд олон хоногтой захиалгын хямдрал, эсвэл баярын өдрүүдийн хямдрал илүү үр дүнтэй байж болох юм.

Тиймээс өрөөний үнийн саналын төрөл, маркетингийн дараах арга хэлбэрийг сонирхоод үзэхэд илүүдэхгүй:

  • Олон давтамжтай захиалгад тусгай үнэ санал болгох
  • Урт хугацааны захиалгын зочинд өрөөний зэрэглэлийг ахиулах эсвэл тусгай хямдралтай үнэ санал болгох
  • Тусгай багцын үнэ (iHotel: Гэгээн хайрын баярын өдрийн, сургалт, уулзалт арга хэмжээний нэг хүний багцын гэх мэт)
  • Бизнесийн болон, онгоцны нислэгийн баг, хурлын арга хэмжээнд оролцогсод, аяллын групп зочдод санал болгох тусгай үнэ санал болгох гэх мэт.

Үйлчлүүлэгч зочдын захиалгын зан төлөв, сегментэд шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн зорилтот сегмент тус бүрт тохирсон тусгай үнэ, урамшуулал эсвэл багцыг боловсруулан санал болгосноор орлогын илүү олон сувгийг бий болгох боломжтой болж байгаа юм.

Өөрийн зочид буудлын онцлогт хамгийн тохирсон үнийн төрлийн хольц бүрдлийг боловсруулан ашигласнаараа цаашид танай зочид буудлын хэрэглэгчийн судалгаа мөн зах зээлийн судалгаа гэх мэт судалгааг хийх үндсэн хэмжүүрийг гаргаж чадах юм.

 

Эх сурвалж: www.siteminder.com

 

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.