Collect memories, not a property

Forgot password? Please enter your email registered on this site

Back

Back

Seedstars олон улсын тэмцээнд iHotel.mn гуравдугаар байранд шалгарлаа

2018-08-28
238

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд Монголын хамгийн шилдэг 10 гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн, шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авдаг юм. 

Тус тэмцээнд iHotel LLC амжилттайгаар оролцож 3 дугаар байрыг эзэлж дэлхийн томоохон технологийн компаниудын үйлчилгээг авах 10,000$ үнэ бүхий эрхийн бичиг болон Stratup Marketing Space төвийн 1 000 000 ₮ эрхийн бичгээр  шагнууллаа.

Тэмцээний ялагчаар Erxes Inc, дэд байранд Onebelt Freezone компаниуд тус тус шалгарсан юм. Мөн тус тэмцээнд дараах гарааны бизнесүүд шилдэг 10-т шалгарч оролцсон юм.

Ge Pay - Ухаалаг интернет төлбөрийн систем

Mixsor - Гар утастай холбогдон ажилладаг жижиг оврын агаарын чанар хэмжигч төхөөрөмж

Nomadicsoft - Хиймэл оюун ухаан дээр суурилсан хүргэлтийн үйлчилгээ

Ondoo - Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт

Pink Kiwi- Контент бүтээгчдэд зориулсан шууд дамжуулалтыг хүргэх аппликейшн

TODA- Түргэн шуурхай, бага зардалтай олон улсын мөнгөн гуйвуулга болон крипто валют солилцооны платформ​

Тэмцээнийг зохион байгуулагч олон улсын Seedstars World байгууллага нь Швейцарь улсад байрладаг, дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнесийг дэмжих үүднээс олон улсын тэмцээний шагналыг санг бүрдүүлэх зорилгоор MIcrosoft, Amazon зэрэг дэлхийн томоохон компаниудтай хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын стартапын тэмцээнд оролцогчдод нийтдээ 61 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож өгч дэлхий даяар 800 гаруй бизнес эрхлэгч багийг ажлын байраар хангаад байна. 

Seedstars Ulaanbaatar-2018 тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах эрхийг Startup Marketing Space төв авч түншлэн ажилласан байна.

Мөн тус тэмцээний үеэр зохион байгуулагдсан Монголд гарааны бизнес, энтрепренерийг хөгжүүлэх тухай хэлэлцүүлэгт Дэлхийн банкны зөвлөх Г.Энхболор удирдаж "Айхотел" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбадрал, MCS группын дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Ocurus компанийн Гүйцэтгэх захирал Р.Жавхлан, "Гэрэгэ системс" ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат нар уригдсан оролцсон юм.

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэх шаардлагатай. Энд дарж нэвтэрнэ үү.