Та нууц үгээ мартсан уу? Та манай сайтанд бүртгүүлсэн бүртгэлтэй имэйл хаягаа оруулна уу!

Буцах

НОМУН Амралт, Сувилалын Цогцолбор | NOMUN Medical Wellness Resort

Улаанбаатар хот, СХД, Баянголын ам (Найрамдал зуслан явах замд) - Газрын зураг харах

Захиалах
Залгах

 

“Номун” medical wellness resort  амралт сувилалын газрын танилцуулга

Эх, хүүхэд, иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, урдчилан сэргийлэх, эмчлэн сувилах чиглэлд  2002 оноос хойш тасралтгүйгээр анхаарал хандуулж, үйчилж ирсэн “Номун” эмнэлгийн туршлага дээр үндэслэн байгуулсан “Номун” medical wellness resort  амралт сувилал нь Улаанбаатар хотоос 24 километрийн зайд  буюу хүүхдийн инээд цангинаж, энерги шингэсэн “Найрамдал” зулсангийн замд үйл ажиллагаагаа эхлүүлж, үүдээ нээгээд байна. 

Манай амралт сувилал нь ази, европ хосолсон эмчилгээ, сувиллын бүх төрлийн үйлчилгээг (рашаанаас бусад)  үзүүлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлахаар зорин ажиллаж байна.

“Номун” medical wellness resort нь дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд нян бактер үржэггүй дрож, амьсгалдаг обой, хүүхдэд харшил үүсгэхгүй сайн чанарын тоглоом зэргийг сонгож, үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай, тохилог, цэвэр, аюулгүй орчныг бэлдээд байна.  Бид нэг дор 100 хүн хүлээн авах европ стандартын, орчин үеийн шийдэл бүхий тохилог, дулаан өрөө тасалгаануудтай бөгөөд таны бяцхан үрсийг ая тухтай орчинд тоглох, эрүүл, аюулгүй тоглоомын хэсгүүдийг ч тусгайлан бэлдсэн байгаа.

Манай өндөр зэрэглэлийн ресторан нь нэг дор 80-150 хүнийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай ба эрүүл аюулгүй баталгаат гэсэн зарчмыг баримтлан үйлчлүүлэгч танд шинэхэн, амтлаг,эрүүл чанартай төрөл бүрийн хоол зуушаар үйлчлэхдээ үргэлж таатай байх болно.

Түүнчлэн үйлчлүүлэгч та манай амралт сувиллыг зорин ирснээр халуун саунд суун бассэйнд сэлж мэргэжлийн эмчээр алжаал тайлах массаж хийлгэн  дүш, бялдаржуулах танхимаар үйлчлүүлэн дэлхийн томоохон дөрвөн одтой зочид буудлуудаас авах боломжтой бүх л үйлчилгээг аван алжаалаа тайлаарай.

Мөн бид 120-200 хүний багтаамж бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дуу чимээг тусгаарласан хурлын заалтай бөгөөд заалыг та бүхний хүссэн хэмжээгээр тусгаарлан уулзалт, хурал, сургалт, өдөрлөгийг хүлээн авах болно.

Өвлийн улиралд биднийг зорин ирсэн үйлчлүүлэгч таны автомашиныг ч бид мартаагүй бөгөөд 20 автомашины багтаамж бүхий дулаан зогсоолыг ч бэлдсэн.

Эрхэм та бүхнийг гэр бүл, хамт олноороо аятай тухтай амрахад тань найрсаг зочломтгой, мэргэжлийн өндөр чадвар бүхий эмч сувилагч, үйлчилгээний ажилтнууд бид 24 цагийн үйлчилгээг тасралтгүйгээр үзүүлэхдээ үргэлж таатай байх болно.

Та болон таны хайртай хүн бүрийг “Номун” medical wellness resort амралт сувиллын газар урьж байна. 

Танд эрүүл энх, инээд хөөр, эрч хүчийг хүсье

орт

Интернет
Утасгүй интернет
Зочид буудлаас санал болгодог үйлчилгээ
Биллъяард
Ширээний теннис
Дартс
Морь унах
Ресторан
Волейбол
Олс таталт
Гар бөмбөг
Сагсан бөмбөг
Диско бар
Нум сум харвах
Ууланд алхах
Монгол үндэсний тоглоом
Хүүхэд харах үйлчилгээ
Машины зогсоол
Машины дотор зогсоол
Хүүхдийн тоглоомын талбай
Явган аялал
4 дугуйт мотоцикл
Дугуйн аялал
Хоол ба уух зүйлс
Мини Баар
Буфет
Өглөөний цай (үнэгүй)
Ресторан
Тээвэрлэлт
Машин түрээс
Тосох хүргэх үйлчилгээ (төлбөртэй)
Нийтэд зориулсан хэсэг
Номын сан
Цахилгаан шат
Угаалгын үйлчилгээ
Угаалга
Өдөр тутмын цэвэрлэгээ
Эрүүлжүүлж, алжаал тайлах төв
Усан сан
Иллэг
Саун
Жакузи
Рашаан
Спа салон
Үйлчилгээний төв
Мини маркет
Ажилчдын ярьж чадах гадаад хэлнүүд
Англи
Угаалгын өрөө
Боловсон ариун цэврийн өрөө
Халуун, хүйтэн ус
Нийт захиалсан тоо
9
Боломжит өрөөнүүд

Байрлах хоног: 1

03/18/2020 - 03/19/2020

Энгийн өрөө (2 ортой)
2 Хүний багтаамжтай
2 Ортой
16 m 2
250,000 MNT хоног
Гэр бүлийн өрөө (4 нарийн ортой)
4 Хүний багтаамжтай
4 Ортой
36 m 2
x 4
300,000 MNT хоног
Супериор (1 өргөн ортой)
2 Хүний багтаамжтай
1 Ортой
36 m 2
400,000 MNT хоног
Супериор (2 ортой)
2 Хүний багтаамжтай
2 Ортой
16 m 2
400,000 MNT хоног

Санал болгох

Чингэлтэй, Улаанбаатар

Ойн Жим Амралтын Газар | Oin Jim Camp

60,000 MNT

Сонгинохайрхан, Улаанбаатар

Цагаан Өргөө Амралтын Газар | Tsagaan Urguu Camp

70,000 MNT

Сүхбаатар, Улаанбаатар

Ойн Булаг Амралтын Газар |  Oin Bulag Camp

45,000 MNT