Эргэн тойрон хус, нарсан ойгоор хvрээлэгдсэн vзэсгэлэнт байгаль, нам гvм орчин, цэвэр агаарт, цомхон, чанартай vйлчилгээтэй, өвлийн, дулаан тав тухтай байртай, ээж хvvхэд, гэр бvлvvдэд зориулж жилийн 4 улирал ажилдаг ХУСХАН эх хvvхэд, гэр бvлийн амралтыг сонирхоод vзээрэй. Манайх Улаанбаатар хотоос баруун зvгт 53 км-н зайд, Дархан хот явах зам дагуу 52-н даваа, өргөн булагын аманд байрладаг. Их хотын стресс, хөрс, агаарын бохирдлоос тvр ч болтугай холдож гэр бvл, хайртай хvмvvстэйгээ зорин ирсэн хvн бvхэнд бид найрсагаар vйлчлэх болно.
МAНАЙ VЙЛЧИЛГЭЭ
- Нэг ээж болон нэг гэр бvл байрлахад тохиромжтой дулаан тохилог, халуун хvйтэн ус, зурагт, хөргөгч, саруулхан том өрөө. Мөн нийтийн амралтын өрөөтэй.
- Ээж аавуудад өдрийн vндсэн 3 хоолтой (өглөөний цайнд хөнгөн хоол, өдрийн хоолонд 1 ба 2-р хоол, оройн хоолонд 2-р хоол). Мөн хоолны хооронд зундаа сvv тараг, vзэмний шvvс, өвөлдөө аарц, уулын зэрлэг жимс ань, нэрс, чацарганы хандалсан халуун шvvс, ногоон цай, сvvтэй цайгаар vйлчилнэ.
- Амрах хоногоос vл хамааран өдөр бvр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бvтэн биеийн массажийг мэргэжлийн ур чадвартай бариач хийж vйлчилнэ.
- Цэвэр тохилог саунаар vйлчилнэ.
- 0-6 сартай нялхастай ээжvvддээ туслаж даавуу, хувцасыг нь зориулалтын угаалгын нунтаг, савангаар угааж егдег, Ээжийг саун, массажинд орох болон хоол идэх vед хvvхдийг авч өгөн, агаарлуулж ээжийг амраах, хvvхэд харах vйлчилгээ.
- Хvvхдэд: Хvvхдийн насны онцлогт тохирсон амт чанар сайтай, аюулгvй хоол, өдрийн 3-4 удаа, 0-3 насны хvvхдийг өдөр бvр хар цай, ясны шөл, усанд оруулдаг, Мөн өдөр бvр наран шарлагатай нярайн массаж, зундаа хордлого тайлж, чийрэгжvvлэх vйлчилгээтэй шар сvv, айраг, сvvн массажтай, 13 хvртэлх бvх насны хvvхдvvдэд өдөр бvр ядаргаа тайлах массаж, Хvvхдийн зориулалтын ор, манеж, саатуулагч бvvвэйлэгч, хөтөвч, хvvхдийн хоолны зориулалтын ширээ, хvvхэд хөлд оруулагч болон тохилог тоглоомын өрөөтэй.