Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутаг. Хөвсгөл далайн баруун эрэг, Хатгал тосгоноос 32 км зайд байрладаг.
- Байгуулагдсан он: 2016
- Гэр буудлын тоо: 10 гэр, мөн 10 урцтай
- Байшин буудлын тоо: 16
- Нийт орны тоо: 130
Ойр орчмын уул, усны ан амьтны амгалан орших нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс оройн 10 цагаас хойш дуу чимээ гаргасан үйл ажиллагааг явуулдаггүй. Улаанбаатар хотоос мэргэжлийн харуул хамгаалалтын компанийн ажилтанг 24 цагаар байршуулж, зочдын аюулгүй байдлыг хамгаалдаг. Орон нутгийн иргэдийг дэмжих зорилгоор мах, сүү, жимс, ногоог иргэдээс худалдан авдаг. Бүх өрөө, гэрт утасгүй интернетийн үйлчилгээг нэвтрүүлсэн.