Гранд Як зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн, зочин хүлээн авах нийт 108 өрөөтэй орчин үеийн болон уламжлалт загвар, дизайны хэв шинжийг хослуулсан зочид буудал юм.
Манай зочид буудал нь Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р багт байршилтай төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, үзвэр үйлчилгээний газруудтай ойрхон, хот хоорондын авто зогсоолын буудлаас 1,5 км зайд, Төмөр замын буудлаас 4 км зайд байрладаг.
Манайх хоногт 173 зочин хүлээн авч үйлчлэх боломжтой ба стандарт, хагас люкс, бизнес люкс, гэр бүлийн, люкс ангилалын өрөөнүүдийг санал болгож байна. Зочдын 54 өрөө нь амралтын хүрээлэн, 54 өрөө нь төв замруугаа Дархан хотыг тольдон харсан байрлалтай.
Манайд тухлан буусан зочидод найрсаг үйлчилгээ болон өглөөний хоол, утасгүй интернет, стандарт өрөөнүүдэд 43 инч TV, люкс өрөөнүүдэд 51 инчийн хамгийн сүүлийн үеийн смарт TV, телефон утас, угаалгын үйлчилгээ, зочдынхоо ая тух эрүүл мэндэд зориулж цэвэр модон тавилга, зөөлөн тухтай ор, аюулгүй байдалд анхаарч хаалганы ухаалаг цоожны системийг суурилуулсан болно.
Мөн амт чанартай Европ, Монгол хоолтой ресторан, 20 хүний багтаамжтай VIP хурлын өрөө, 70 хүний багтаамжтай том хурлын өрөө, 30 хүний багтаамжтай сургалтын танхимтай
Манай зочид буудал нь орон нутагтаа хамгийн олон өрөөтэй олон төрлийн үйлчилгээг нэг доороос авах боломжтой тансаг зэрэглэлийн зочид буудал юм.