Бидний онцлог Манай жуулчны бааз нь хавар, зун, намрын улиралд монгол болон гадаадын жуулчдыг хүлээн авч үйлчилж байна. Манайд зочилсноор улсын тусгай хамгаалалттай газар болох Бага газрын чулуу, байгалийн дурсгалт газар Сүм хөх бүрд, мөн Дэлгэрийн чойрын хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говь нутгийн нүүдэлчин зоны соёл иргэншил, ахуй амьдралтай танилцана.
Аялал Манай бааз дээр говийн зэрэглээ харах 20 км үргэлжлэх тал харах, орой нар жаргахыг харах, шөнө одод харах, дурандах, өглөө нар мандахыг харах, аргал түүх, ямаа холбох заах, цагаан идээ боловсруулах, гэр барих, мал услах зэрэг малчин ахуйтай танилцах боломжтой ба мөн орон нутгийн аяллууд хийх боломжтой.
Бусад Манайх нэг ээлжиндээ 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Ресторан монгол үндэсний болон ази, европ хоолоор үйлчилдэг. Хүлэмжинд тарьсан шинэхэн ногоогоор хүнсний хэрэгцээгээ хангадаг.
Байнгын халуун хүйтэн устай шүршүүртэй.