Forgot password? Please enter your email registered on this site

Back

SocialPay ашиглан захиалга хийх боломжтой боллоо

Зочид буудал, амралтын газар, жуулчны баазын онлайн захиалгын iHotel.mn систем Голомт банкны SocialPay аппликэйшн-тэй хамтран ажиллаж эхэллээ. Хэрэглэгчид SocialPay аппликэйшнээ ашиглан iHotel.mn -ийн хамтран ажиллаж буй 260 гаруй буудлын шууд захиалах боломжтой болох юм. 

Монголын технологийн гарааны бизнесийн шилдэг гурвал Азийн ТОП 100-д нэрлэгдлээ

Ази дахь гарааны бизнес, энтерпрёнеруудыг дэмжих хамгийн том нетворк, мэдээллийн суваг болох e27.co Монгол Улсын гурван технологийн гарааны бизнесийг 2018 оны Ази Номхон Далайн бүсийн ТОП100 жагсаалтдаа багтаагаад байна. Уг жагсаалтад багтсан 100 компанийг 400 хөрөнгө оруулагч хийгээд 5000 оролцогчдод танилцуулах, мөн тэдний дундаас шилдэг 10 ялагчийг шалгаруулах Fight Club үйл ажиллагаа зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан Echelon Asia Summit 2018 арга хэмжээний хүрээнд явагдлаа. Энэхүү Ази тивийн технологийн гарааны бизнесүүдийн хамгийн том цугларалтад Монгол Улсаас анх удааiHotel.mn, LendMN, Erxes гэх гурван баг оролцож, эх орноо Хөгжүүлэгч Монгол нэрээр таниулахад багагүй үүрэг гүйцэтгээд байна.

120,000 хэрэглэгчид 260+ зочид буудал, амралтын газраа LendMN ашиглан захиална

Улаанбаатар  хотын  ойролцоо байрлах 60 гаруй зочид буудал, 60 гаруй амралтын газрууд, хөдөө орон нутагт байрлах томоохон зочид буудал, амралтын газар, жуулчны баазуудын мэдээлэл, захиалгыг нэг дор нэгтгэсэн iHotel.mn-ий явуулдаг үйлчилгээг Лэнд хэтэвч дээрээс авах боломжтой боллоо.

Seedstars олон улсын тэмцээнд iHotel.mn гуравдугаар байранд шалгарлаа

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Монголын хамгийн шилдэг 10 гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн, шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авдаг юм.